УРАМШУУЛАЛТ НӨХЦӨЛӨӨР ГУРАВЛАСАН ҮЙЛЧИЛГЭЭНД ШИЛЖЭЭРЭЙ

2017-08-24 Мэдээ мэдээлэл Урамшуулал

СКАЙмедиа дан Ай Пи / IPTV / үйлчилгээний хэрэглэгчдэдээ зориулан гуравласан үйлчилгээнд шилжихэд таатай нэгэн урамшууллыг зарлаж байна. Та “ЭНГИЙН” багцад шилжээд танай гэрийг өндөр хурдны интернетэд холбох Homegateway төхөөрөмжийг 0₮-өөр авах эсвэл “ҮНДСЭН”, “ОНЦГОЙ”, “ТӨГС” багцуудаас сонгон шилжээд тус төхөөрөмжийг 0₮-өөр авч бас эхний 3 сарын суурь хураамжнаас 20%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

Гуравласан үйлчилгээний багц тус бүрийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор хандаж авна уу. https://www.skytel.mn/p/family-triple

Мөн дан IPTV үйлчилгээний тарифт 2017 оны 8-р сарын 1-нээс өөрчлөлт орсон тухай мэдээллийг өмнө бид хүргэсэн билээ. Энэхүү өөрчлөлтийн хүрээнд дан Ай Пи телевизийн үйлчилгээг хуучин тарифаар ашиглаж буй одоогийн хэрэглэгчид ирэх сарын 1-нээс эхлэн шинэ тарифын дагуу үйлчилгээгээ үргэлжлүүлэн ашиглахыг сануулъя.