2017-08-10
Мэдээ мэдээлэл
Онцлох Үйлчилгээ
СКАЙтелийн хэрэглэгчид SKYtel апп-ийг ашиглан бүх төрлийн үйлчилгээг хамгийн хялбараар, цаг хугацаа, орон зайн хязгаарлалтгүйгээр авч, тогтмол хэрэглэн хэвшиж байна. Хэрэглэгчдийнхээ энэ хэвшилд талархаж, апп-ыг хэрэглэхэд илүү амар, төвөггүй болгох зорилгоор хурууны хээгээрээ нэвтэрдэг болгон хөгжүүллээ.
Хурууны хээг таниулах заавар:
- Бүртгэлтэй утасны дугаар, нууц үгээр апп руу нэвтэрнэ.
- “Хурууны хээгээр нэвтрэх” цонх гарч ирэхэд “Үргэлжлүүлэх” дээр дарна.
- Гар утсан дээрээ хурууны хээгээ уншуулж, утасны дугаартайгаа холбоно.
- “Та цаашид хурууны хээгээрээ нэвтрэх боломжтой боллоо” гэсэн текст харагдана.
Анхаарах зүйлс:
- Таны утас iPhone 5S болон түүнээс хойших загварын iOS үйлдлийн системтэй эсвэл Samsung Android 5.0, бусад Android 6.0 болон түүнээс дээш үйлдлийн системтэй байх шаардлагатай. Эдгээр утаснууд хурууны хээ таних технологи дэмждэг.
- Хэрэглэгчийн хурууны хээний мэдээлэл гар утсан дээр хадгалагдах ба СКАЙтел компанид хадгалагдахгүйг анхаарна уу.
- Google Playstore, App store-оос SKYtel аппликэйшинийн сүүлийн хувилбарыг татаж суулгаарай. Хэрэв өмнө суулгасан бол update хийн шинэчилнэ үү.
SKYtel aппликэйшн татах холбоос: https://www.skytel.mn/app/home
QR кодыг уншуулан татах боломжтой.