ЗУНЫ УРАМШУУЛЛААР СКАЙМЕДИАТАЙ БОЛООРОЙ

2017-06-19 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Зуны зугаатай цаг айлчлан ирж, амралт чөлөөт цаг эхэлж байгаатай холбогдуулан СКАЙмедиа үйлчилгээ шинэ хэрэглэгчийн үйлчилгээний нөхцөлөө шинэчилж, зуны урамшууллаа дэлгэлээ. Та саяхан шинэчлэгдэж, контентоор илүү баяжсан ЭНГИЙН, ҮНДСЭН, ОНЦГОЙ, ТӨГС багцуудаас гэр бүлийнхээ хэрэгцээнд нийцүүлэн сонгож, амралт чөлөөт цагаа гэр бүлээрээ ая тухтай өнгөрүүлээрэй.

Эхний 3 сарын суурь хураамж 10% хөнгөлөлттэй

Та SPS-ийн бүх сувгийг багтаасан ЭНГИЙН, айл бүрийн хэрэгцээнд нийцсэн ҮНДСЭН, кино фанатуудын хорхойг дарах ОНЦГОЙ, хамгийн өнөр өрхийн хэрэглээг ч үл хязгаарлах ТӨГС багцуудаас сонгон СКАЙмедиагийн хэрэглэгч болсноор сонгосон багцынхаа эхний 3 сарын суурь хураамжнаас тус бүр 10%-ийн хөнгөлөлт эдэлнэ.

Төхөөрөмжийн урьдчилгаа төлбөр 0₮

Таны зурагтыг ердийн нэг суваг дамжуулагч биш юу хүссэнээ дуртай үедээ ухрааж, зогсоон, нөхөж, түрээсэлж үзэх “шидэт хайрцаг” болгон хувиргагч СКАЙмедиа төхөөрөмжийн үндсэн үнэ 195’000₮ ба та шууд худалдан авбал 55’000₮-ийн хөнгөлөлттэй үнээр буюу 140’000₮-өөр авах боломжтой.  Эсвэл төхөөрөмжөө урьдчилгаа төлбөргүйгээр авч, суурилуулаад  36 сарын турш сар бүр 5’000₮ төлөн өөрийн эзэмшилд аваарай.

Та IP76 утсаа зөвхөн гэртээ биш дэлхийн аль ч хязгаарт ашиглах эрх чөлөөг мэдэрч, цэнхэр дэлгэцээр юу гарч байгааг биш юу хүссэнээ үзэж, дэлхийн болон Монголынхоо шилдэг кино, контентуудыг видео сангаас сонгон үзэх боломжтой СКАЙмедиа гуравласан үйлчилгээний хэрэглэгч болсноор дэлхий нийтээрээ хэрэглээ болж буй технологийн ололт, үйлчилгээг цаг алдалгүй хамгийн хэмнэлттэй үнээр хүлээн авах боломжтой.