04 03/2024
Өндөр хурдны интернет, Ай Пи телевизийн үйлчилгээ үзүүлэх үндсэн үйл ажиллагааны хүрээнд Скайтел Групп APNIC (Asia Pacific Network Information Centre)-ийн сургалтыг Монгол улсад IT Insight компанитай хамтран амжилттай зохион байгуулж байна. Сургалтад мэдээллийн технологи, сүлжээний аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж буй 30 орчим мэргэжлийн инженерүүд хамрагдаж байна. Сургалтын агуулга, үр дүнгийн талаар APNIC-ийн сургалтын менежер Нурул Ислам Романаас дэлгэрүүллээ.
Nurul Islam Roman: Энэ удаагийн сургалтаар бид интернетийн сүлжээнд тулгарч буй бүх төрлийн халдлагаас хэрхэн сэргийлэх, өртсөн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэхээс гадна APNIC-ийн санал болгож буй шинэ технологийг танилцуулах болно. Бид Монголын интернетийн дэд бүтцийг сайжруулах талаар судалгаа хийсэн. Сургалтад хамрагдаж буй инженерүүдэд энэхүү шинэ технологийг хэрхэн хөгжүүлж, сүлжээгээ аюулгүй ажиллуулах талаар зааж, сургах болно. Оролцогчид сургалтаар хэд хэдэн ажилбар гүйцэтгэх ба ойлголтуудаа хэр сайн авсныг нь бид дүгнэх юм. Цаашлаад бид Монголын интернетийн дэд бүтцийн аюулгүйн нөхцөл байдал хэрхэн сайжирч буй талаар судалгаа хийгээд, үр дүнд үндэслэн дараагийн сургалтуудаа төлөвлөнө.
Сургалт 2017 оны 06 сарын 13-наас 15-ны хооронд Ramada зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдана.
04 03/2024
01 02/2024
16 01/2024