04 03/2024
Монгол залуусын манлайллын чадвар, бизнес, бүс нутгийн хөгжил, аялал жуулчлалын салбарт үзүүлэх үр дүн, нөлөөллийг нь үнэлэн СКАЙтел Групп JCI ASPAC 2017 чуулганыг дэмжин, харилцаа холбооны цогц шийдлээр ханган ажиллаж байна.
JCI байгууллагаас зохион байгуулдаг ASPAC чуулган нь ач холбогдлын хувьд АСЕМ-ийн дараа эрэмбэлэгдэх өндөр хэмжээний чуулган бөгөөд Монгол улсад зохион байгуулагдаж байгаа нь манай бизнесийн салбарын хөгжилд ихээхэн чухал юм.
Энэ удаагийн чуулганд Ази-Номхон далайн бүсийн 3500 гаруй тэргүүлэгч бизнесмэн залуус албан ёсны 84 арга хэмжээнд оролцох ба 6-р сарын 11-ний өдөр хаалтаа хийнэ.
04 03/2024
01 02/2024
16 01/2024