ePOINT ОНООГООРОО ГАР УТАС АВААРАЙ

2017-06-05 Урамшуулал Мэдээ мэдээлэл

МОНГОЛдоо үйлчилгээний хэрэглэгчид хуримтлуулсан ePoint оноогоороо ухаалаг утас хүүгүй лизингээр авах боломжтой боллоо.

Дараа төлбөрт үйлчилгээний дугаараа сүүлийн 6 сарын турш идэвхтэй ашиглаж байгаа бол та өөрийн ePoint оноонд харгалзах гар утсыг урьдчилгаа төлбөр төлөн, ХҮҮГҮЙ хуваан төлөх нөхцөлөөр авах боломжтой. Жишээлбэл, та 3000-аас дээш ePoint оноотой бол LG X power ухаалаг утасны урьдчилгаа 144,000₮-ийг төлөөд, 12 сарын хугацаанд, сар бүр 28,000₮ төлөн аваарай. Мөн лизингээр авч буй гар утасныхаа үнийн дүнгээс хуримтлуулсан ePoint оноогоо хасуулж хөнгөлөлт эдлээрэй. 

7-р сарын 31-нийг дуустал урамшуулал үргэлжилнэ. Хуримтлуулсан ePoint оноогоо шалгахдаа onoo гэж 1505 дугаарт мессеж илгээнэ.