ЦЭНЭГЭЭ ТӨГС БАРИХ LG X POWER-ЫГ АВААД ГАР УТАСНЫ ГЭР БЭЛГЭНД АВААРАЙ

2017-05-15 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

ЦЭНЭГЭЭ ТӨГС БАРИХ LG X POWER-ЫГ АВААД ГАР УТАСНЫ

ГЭР БЭЛГЭНД АВААРАЙ

                Гоёмсог загвар, баталгаат чанар, үзүүлэлт өндөр, хамгийн гол нь ЦЭНЭГЭЭ ТӨГС  БАРИХ LG X POWER ухаалаг утсыг зөвхөн СКАЙтел компани албан ёсны онцгой эрхтэйгээр худалдаалж эхэллээ.

                Өдөр бүр, цаг тутам цахим ертөнцөөр алба, амины ажлаа амжуулах болсон энэ цаг үед ухаалаг утастай хэрэглэгчдэд тулгараад байгаа нэг асуудал бол утасны цэнэг хурдан дуусаж, байн байн цэнэглэх шаардлага гардаг явдал юм. Харин ухаалаг утас үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг LG компани энэ асуудлыг шийдэж,  үзүүлэлт өндөр, гоёмсог загвар, цэнэгээ удаан барих давуу талуудыг нэгтгэсэн LG X POWER утсыг бүтээн, ухаалаг утас хэрэглэгчдэд санал болгож байна.

                Хурдан цэнэглээд ихийг амжуул

LG X POWER утасны 4100 мАц үзүүлэлттэй батарей нь цаг хугацаатай уралдан ажилладаг ажил хэрэгч залуу таныг утсаа хэд дахин цэнэглэх, нэмэлт батарей солих, зөөврийн цэнэглэгч ашиглахгүйгээр бүтэн өдрийн турш хэрэгцээтэй бүхий л ажлаа амжуулах боломжийг олгоно. Бусад ухаалаг гар утсыг дүүртэл цэнэглэх дундаж хугацаа 4 цаг байдаг бол LG X POWER утсанд ердөө 2 цаг 32 минут хангалттай. LG X POWER утастай байхад утасны цэнэг дуусах дөхлөө гэсэн түгшүүртэй мессеж утасны тань дэлгэцэнд байн байн харагдаж, таныг бухимдуулахгүй.

                LG X POWER утасны давуу талууд:

  • Хурдан цэнэглэх горим
  • Цэнэг удаан барих багтаамж ихтэй батарей
  • Технологийн хязгаарыг давсан нимгэн, хөнгөн гоёмсог шийдэл
  • Зураг авах, бичлэг хийх баялаг функцүүд
  • USB OTG шилжүүлэгч ашиглан утсандаа шууд флаш диск залгах боломж

Та LG X POWER ухаалаг утсыг зөвхөн СКАЙтелийн салбаруудаас худалдан авч, 1 жилийн баталгаат хугацаа болон гар утасны гэр бэлгэнд аваарай.