04 03/2024
ШУТИС-ийн харьяа Бизнесийн удирдлага Хүмүүнлэгийн Сургуулиас 17 дахь жилдээ зохион байгуулж буй маркетингийн мэргэжлийг сурталчлах зорилго бүхий “Маркетинг:өчигдөр, өнөөдөр, маргааш” сэдэвт өдөрлөг 2017 оны 4-р сарын 26, 27, 28-ний өдрүүдэд үргэлжилж, СКАЙтел ХХК ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа. Өдөрлөгийн үеэр 140 оюутан 42 аж ахуй нэгж, байгууллагын борлуулалтын үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан ба үзэсгэлэнг тохиолдуулан СКАЙтел ХХК “Ирээдүйг Өнгөлөх” оюутан залуусаа дэмжин, тус оюутнуудын дунд “Shake&Share” үйлчилгээг танилцуулах уралдаан зохион байгуулж, дүгнэлээ. БУХС-ийн оюутнууд маш санаачилгатай, идэвх зүтгэлтэй оролцож, өгсөн төлөвлөгөөг амжилттай давуулан биелүүлсэн ба баг хамт олноороо бусдыгаа хошуучлан,
1-р байр: М81 баг
2-р байр: The walking marketers баг
3-р байр: Martins багууд тус тус эзэлж, уралдааны мөнгөн шагналын эзэд боллоо.
Сургалтын үйл ажиллагааг бизнесийн бодит орчинтой уялдуулан, оюутнуудад маркетингийн ухааны практик ач холбогдлыг ойлгуулах, бизнес, борлуулалтын дадлага эзэмшүүлэхэд чиглэгдсэн энэхүү өдөрлөгийг өндөр ач холбогдолтой хэмээн СКАЙтел компанийн зүгээс дүгнэж байна. БУХС-ийн чадварлаг оюутан залуус, багш, ажилтнууддаа цаашдын ажилд нь амжилт хүсэхийн сацуу хамтран ажиллахад таатай байгаагаа мэдэгдье.
04 03/2024
01 02/2024
16 01/2024