ХУУЧНЫ САЙХАН КИНОНУУД ВИДЕО САНД НЭМЭГДЛЭЭ

2017-02-22 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

“Алтан үеийн кино” цэс

Улаагчин тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан СКАЙмедиа видео санд Монголын алтан үеийнхний 1940-1990 онд бүтээсэн “Ард Аюуш”, “Гарьд магнай”, “Мандухай сэцэн хатан”, “Өнөр бүл”, “Тунгалаг Тамир”, “Цогт тайж” зэрэг 60 гаруй хуучны сайхан кинонууд нэмэгдлээ. Монгол кино нэгтгэлтэй хамтран албан ёсоор, дуу, дүрсний чанарыг сайжруулан хүргэж буй уг бүтээлүүдийг Видео сангийн Монгол кино цэсний Алтан үеийн кино цэснээс үзээрэй. Кино бүр 2000₮-ийн үнэтэй.

“Цагаан сар” цэс

“Аман хуур”, “Ирж яваа цаг”, “Моторын дуу”, “Хүргэн хүү” зэрэг монголчууд бидний сэтгэлд гүнээ хоногшсон, нэрийг нь хэлэх төдийд л үйл явдал, учир зангилаа нь нүдэнд тодхон харагдах 12 киног үзэгч та бүхэнд зориулан “Цагаан сар” цэснээ байршууллаа. Кино бүр 500₮-ийн үнэтэй.

Хуучны кинонууд цаанаа л өөр...

Орчин цагт технологийн дэвшлийг ашиглан гайхамшигтай олон кинонууд цаг тутамд бүтээгдэж, дэлхийн кино театруудад гарч буй хэдий ч бидний алтан үеийн гэх эдгээр кинонууд монгол хүний холч, саруул ухаан, уужуу тайвуу зан, эх орныхоо төлөөх сэтгэл зүтгэл гээд Монгол хүний жинхэнэ мөн чанар, үнэ цэнийг ухуулж чаддагаараа ХОСГҮЙ юм. Үзэх тусам ухаарал нэмэх хуучны сайхан кинонуудаа таалан үзээрэй.