СКАЙТЕЛ КОМПАНИ ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙН НЭГЖЭЭР ШАЛГАРЧ ТУГАА ӨРГӨЛӨӨ.

2017-02-07 Онцлох Үйлчилгээ Мэдээ мэдээлэл

2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Оны онцлох аж ахуйн нэгжүүдийг алдаршуулах, туг өргөх ёслолын ажиллагаа, шинэ гишүүдийн гэрчилгээ гардуулах үйл ажиллагаатай хамт МҮХАҮТ-д зохион байгуулагдаж өнгөрлөө.

Тус арга хэмжээн дээр 2016 онд бусдадаа жишиг болохуйц брэндийн шинэчлэл хийж, хэрэглэгчдийн хүсэл шаардлагад таашаагдсан бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг зах зээлд байршуулсан зэрэг амжилтаараа СКАЙтел компани "Entrepreneur-2016" ёслолын арга хэмжээнээс ОНЫ ШИЛДЭГ ААН-ийн шагналыг гардан авснаараа МҮХАҮТ-ын үүдэнд өөрийн тугаа ёслол төгөлдөр мандууллаа.

Бизнесийн чиглэлийн байгууллагуудаас тухайн оны шилдгүүдийг шалгаруулдаг МҮХАҮТ-ын уг үйл ажиллагаанд СКАЙтел ХХК жил бүр амжилттай оролцож, улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэн, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.