04 03/2024
Хэрэглээнд нэвтрээд ердөө 1 жилийн хугацааг туулсан ч дараа төлбөрт үйлчилгээний түүхэнд жинхэнэ шинэчлэл, бодит дэвшлийг МОНГОЛдоо бий болгосон билээ.
МОНГОЛдоогийн хэрэглэгчдийн дата эрх хамгийн их учраас өөрөө ч ашиглачихдаг, бусдадаа ч хуваалцчихдаг. Бас 1мб датаг ердөө 6₮-өөр ашигладаг. Энэ нь хамгийн хэмнэлттэй үнэ төдийгүй килобайтын алхмыг мегабайтын алхамд шилжүүлсэн шинэчлэл байлаа. Дата интернетийг 21мб/с хүртэл хурдаар ашиглаж буй үзүүлэлт бол монголдоо хамгийн өндөр хурдны, өргөн зурвасын хөдөлгөөнт интернет юм.
Үүрэн, суурин хэмээх ярианы тарифын ялгааг арилгаж, бүх сүлжээнд нэгдсэн нэг тарифаар /50₮-НӨАТ-тай/ ярьж байна. Мөн МОНГОЛдоогийн хэрэглэгчдийн мессеж үйлчилгээ ХЯЗГААРГҮЙ гэдгийг бахархалтайгаар уламжилъя.
Дараа төлбөрт МОНГОЛдоо үйлчилгээ олон мянган үнэнч хэрэглэгчийнхээ талархалд хариу болгон ойн баярынхаа онцгой бэлгүүдийг задаллаа.
Бэлэг 1
МОНГОЛдоо үйлчилгээ бүх хэрэглэгчдэдээ 1GB дата бэлэглэж байна. Хэрэглэгчид бэлгэнд хүлээн авсан датагаа 2-р сар дуустал ашиглах боломжтой ба ашиглаж амжаагүй бол ойр дотны хүмүүстээ илгээгээрэй. Мэдээг уншиж буй эрхэм та тус үйлчилгээнд хараахан шилжиж амжаагүй, хуучин багцуудаас ашиглаж байгаа бол мөн энэ 2-р сард багтан өөрт тохиромжит МОНГОЛдоогийн багц руу шилжин 1GB датагаа бэлгэнд аваарай.
Бэлэг 2
Хэрвээ та МОНГОЛдоо үйлчилгээний хэрэглэгчдийн эгнээнд нэгдэхээр шийдсэн бол эхний 3 сарын суурь хураамжаа 30% хөнгөлттэй үнээр төлөх боломжийг танд олгож байна. МОНГОЛдоогийн шинэ хэрэглэгчийн энэхүү урамшуулал 3-р сарын 31-ныг дуустал үргэлжилнэ.
Үйлчилгээний мэдээллийг https://www.skytel.mn/p/postpaid линкээр дамжин, цахим хуудсанд хандаж дэлгэрэнгүй авна уу.
МОНГОЛДОО ХҮССЭНЭЭРЭЭ ЯРЬЯ!
04 03/2024
01 02/2024
16 01/2024