СКАЙМЕДИА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭРЭГЛЭГЧИД УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРГҮЙ, ХҮҮГҮЙ ЛИЗИНГЭЭР УХААЛАГ УТАС АВАХ БОЛОМЖТОЙ

2017-01-31 Урамшуулал Мэдээ мэдээлэл

Хэрвээ та СКАЙмедиа үйлчилгээг сүүлийн 1 жилийн турш тогтмол ашигласан бол өндөр үзүүлэлт бүхий хэрэглээнд тань нягт нийцсэн LG X cam (690,000₮), LG K8 (388,000₮), Huawei Y511 (290,000₮), мөн Samsung J1 Ace (220,000₮) ухаалаг утаснуудыг хүүгүйгээр, 12 сарын хугацаанд хуваан төлөх нөхцөлөөр худалдан авах боломжтой.

Гол нь та дараах цөөн хэдэн шалгуурыг хангах хэрэгтэй:

  • СКАЙмедиа гуравласан үйлчилгээний хэрэглэгч байх. Та IPTV-ийг дангаар нь ашигладаг бол гуравласан үйлчилгээний шинэчлэгдсэн Энгийн, Үндсэн, Төгс, Онцгой багцууд руу шилжин ухаалаг утсаа аваарай. 
  • Лизингийн төлбөр СКАЙтелийн дараа төлбөрт дугаарын тань төлбөр дээр сар бүр бодогдох учир хэрвээ та дугаар авч амжаагүй бол шинэ дугаараа аван шинэ утсаа ашиглаарай.
  • Хорооны тодорхойлолт
  • 3 хувь цээж зураг

Урамшуулал 2017 оны 4-р сарын 5-ныг дуустал үргэлжилнэ. https://www.skytel.mn/shop/product  линкээр хандвал дээрх гар утаснуудыг талаар чамгүй мэдээлэл байгаа.

Ухаалаг утас ажил, амьдралыг зохицуулахад шаардагдах олон үйл ажиллагааг хялбаршуулан, хүн бүрийн цаг зав, эд мөнгийг хэмнэхийн зэрэгцээ орчин үеийн технологижсон нийгмийн нэгэн хэв маяг болжээ. Ухаалаг утас авахыг хүссэн, хуучин утсаа шинэчлэхийг хүссэн СКАЙмедиа үйлчилгээний үнэнч хэрэглэгчид энэхүү боломжийг алдалгүй ашиглахыг зөвлөе.