АЗТАНГУУД ГЭР БҮЛЭЭРЭЭ ХҮРЭЛЦЭН ИРЖ ШАГНАЛАА АВЛАА

2017-01-27 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

“1000 дахин үржүүлэгч” сугалаат урамшууллын 2 дахь тохирлын 1-5 сая төгрөгийн азтангууд шагналаа гэр бүлийнхээ хамт хүрэлцэн ирж, баяртайгаар хүлээн авлаа. 1-р сарын 25-ны 20.50 цагаас 21.00 цаг хүртэл, Монгол HD телевизээр хэрэглэгч олон нийтэд хүргэсэн тохирлын 5,000,000₮-ийн эзэн Э.Оюунгэрэл, 2000₮-ийн картаар цэнэглээд 2,000,000₮ хожсон С.Шинэбаяр, 1000₮-ийн картаар цэнэглээд 1,000,000₮ хожсон Д.Алтанцэцэг нарыг СКАЙтел плаза төв дээр хүлээн авч, шагналын мөнгийг бэлнээр гардууллаа. Харин 3000 нэгжээр дансаа цэнэглэн 3,000,000₮-ийн эзэн болсон хэрэглэгч Б.Батхангай Дорноговь аймгийн Сайншанд хотын оршин суугч тул тухайн орон нутаг дахь СКАЙтелийн үйлчилгээний салбараас шагналаа хүлээн авлаа.

Шагналын мөнгөн дүнгээс гэнэтийн ашгийн албан татвар тооцсон тул хэрэглэгчдийн гар дээр бэлэн 1-15 сая төгрөг очиж байгаа юм. Энэ удаагийн азтангуудад мөнгөн шагналаа хүүхдүүдийнхээ боловсрол, өөрийн эрүүл мэндэд хөрөнгө оруулах, мөн хүүхдийнхээ хадгаламжид нэмэрлэх гээд айл гэрийн хэрэгцээндээ зориулахаа ний нуугүй хуучилснаас дүгнэхэд “1000 дахин үржүүлэгч” урамшууллын мөнгөн шагнал өгөөжөө өгч буйг харуулж байна.  

3 дахь тохирол 2 сарын 5-нд болох тул та ч бас хожимдоогүй байна. 1000₮-15000₮-ийн цаасан картаар болон цахим үйлчилгээ ашиглан дансаа цэнэглээд 1-15 сая төгрөг хожоорой, мөн 1000% нэгж хожих боломж танд нээлттэй байна. Олон удаа цэнэглэх тусам азтан болох магадлал өснө!

Урамшууллын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.skytel.mn/content/2338/view