ДАРАА ТӨЛБӨРТ ХЭРЭГЛЭГЧ МЕССЕЖ РОУМИНГ ҮЙЛЧИЛГЭЭГ ШУУД АШИГЛАХ БОЛОМЖТОЙ

2017-01-26 Урамшуулал Мэдээ мэдээлэл

Дараа төлбөрт багцын 3G хэрэглэгчдийн дугаарт мессеж роуминг үйлчилгээ автоматаар идэвхжиж тусгай дугаарт мессеж илгээх шаардлагагүйгээр шууд ашиглах боломжтой болж байгааг дуулгахад таатай байна.

Мессеж роуминг үйлчилгээг ашиглаагүй тохиолдолд нэмэлт төлбөр гарахгүй ба Монголдоо байхад тань яриа, мессеж, дата үйлчилгээ хэвийн ажиллана.

Мөн гадаадад зорчих үед таны гар утас тухайн улсын үүрэн холбооны сүлжээнд холбогдоход мессеж роуминг үйлчилгээ идэвхжин мессеж илгээх, мессеж үнэгүй хүлээн авах боломжтой.

Та олон улсын роуминг үйлчилгээний үнэ тариф болон дэлгэрэнгүй мэдээллийг https://www.skytel.mn/p/intl-services линкээс харна уу.