ДАРАА ТӨЛБӨРТ ХЭРЭГЛЭГЧДИЙН АНХААРАЛД

2017-01-20 Урамшуулал Мэдээ мэдээлэл

СКАЙтел компани үүрэн болон суурин бүх сүлжээнд сэтгэл амар, хүссэнээрээ ярих, бүх сүлжээнд хязгааргүй мессеж бичих, хамгийн их дата эрхтэй МОНГОЛдоо үйлчилгээг 2016 оны 02 дугаар  сарын 01-ний өдрөөс нэвтрүүлснээр дараа төлбөрт үйлчилгээний шинэ үеийг эхлүүлж, хэрэглэгчдийн талархлыг хүртсээр байна.

Хэрэглэгч та МОНГОЛдоо багцуудаас сонголтоо хийж амжаагүй бол 1-р сарын 31-ний дотор www.skytel.mn  вэб хуудас болон үйлчилгээний салбаруудад хандан МОНГОЛдоо үйлчилгээний багцуудаас хэрэгцээндээ нийцүүлэн сонгоод захиалгаа өгч шилжих боломжтой.

Бид илүү хэмнэлттэй, таатай нөхцөлтэй энэхүү үйлчилгээнд  дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдээ бүрэн хамруулах үүднээс хуучин үеийн дараа төлбөрт багцын хэрэглэгчдийн суурь хураамжаас хамааруулан МОНГОЛдоо үйлчилгээний багцуудад дүйцүүлэн шилжүүлэхийг мэдэгдэж байна.

Санамж:

  • 2017 оны 1 дсарын 31-ний дотор багц сонгох захиалгаа өгч амжаагүй хуучин багцын үйлчилгээний хэрэглэгчдийг 2-р сарын 1-нд МОНГОЛдоо үйлчилгээний харгалзах багцад дүйцүүлэн автоматаар шилжүүлнэ.
  • МОНГОЛдоо багц руу шилжсэний дараа өмнөх үйлчилгээний багцууд руу буцаж шилжих боломжгүй.
  • Nice болон 6,000₮ төгрөгийн суурь хураамжтай Business class үйлчилгээний хэрэглэгчид сонголтоор МОНГОЛдоо багцад шилжих боломжтой автоматаар шилжүүлэх үйлчилгээний төрөлд хамаарахгүй.
  • Хэрэв та одоо ашиглаж буй үйлчилгээний төрөл, төлбөрийн мэдээллээ шалгахыг хүсвэл www.skytel.mn , https://www.skytel.mn/p/skytel-app сайт руу дугаараараа нэвтэрч орно уу.

МОНГОЛдоо үйлчилгээний тухай дэлгэрэнгүйг - https://www.skytel.mn/p/postpaid  сайт болон СКАЙтелийн лавлах утас 1515-аас лавлана уу.

СКАЙТЕЛ