БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2017-01-18 Урамшуулал Мэдээ мэдээлэл

            СКАЙтел компаниас гэрээт борлуулагч, скайдилерүүддээ зориулан 3 үе шаттайгаар зарлан явуулсан болзолт уралдааны сүүлийн буюу 3 дахь шатны шалгаруулалтын ялагчид шагналаа хүлээн авлаа.

            Болзолт уралдааны сүүлийн шатны шалгаруулалт 2017 оны 1 дүгээр сар 05-ны өдөр СКАЙтел компаний албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд явагдаж, нэгжийн картын багц худалдан авалт болон татан авалтаас хамааруулан нийт гэрээт борлуулагч, скайдилерүүдээс 14 ялагч тодруулсан юм. Супер шагнал болох 10,000,000₮-ийн ялагч скайдилер Л.Гүррагчаа, Iphone 7 гар утасны ялагч скайдилер Н.Бадамханд болон 300,000₮-ийн ялагчид болох скайдилер Д.Цэнд, Г.Сонинбилэг, Н.Азжаргал, Б.Буянбат, гэрээт борлуулагч Д.Бибат зэрэг Улаанбаатар хотоос тодорсон ялагчдыг бид СКАЙтел компаний төв байрандаа хүлээн авч, баяр хүргэн шагналаа гардууллаа. Харин орон нутгаас тодорсон ялагчдынхаа шагналаа хүлээн авсан тухай мэдээллийг бид тун удахгүй үргэлжлүүлэн хүргэх болно.

            СКАЙтел компанийг сонгон үйлчлүүлж буй эрхэм хэрэглэгч, гэрээт борлуулагч, скайдилерүүд та бүхэндээ дахин баяр хүргэхийн ялдамд ирж буй Гал тахиа жилдээ улам илүү одтой, хийморьтой байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.