СКАЙТЕЛИЙН 1004 ХЭРЭГЛЭГЧ АЗТАН БОЛЛОО

2017-01-14 Мэдээ мэдээлэл Урамшуулал

1000 ДАХИН ҮРЖҮҮЛЭГЧ” СУГАЛААТ УРАМШУУЛЛЫН ЭХНИЙ ТОХИРОЛ ЯВАГДЛАА

Аз нь алгандаа багтаж цалгисан СКАЙтелийн 1004 хэрэглэгч Азтан, Саятан боллоо. Урьдчилсан төлбөрт үйлчилгээ ашигладаг хэрэглэгчдэд зориулан дахин зохион явуулсан “1000 дахин үржүүлэгч” сугалаат урамшууллын эхний тохирлыг 1-р сарын 14-ний 20.50 цагаас 21.00 цаг хүртэл, Монгол HD телевизээр явуулж азтангуудаа амжилттай тодрууллаа.

1000₮-ийн картаар цэнэглээд 1,000,000₮ хожсон саятан бол 9115-9774,

2000₮-ийн картаар цэнэглээд 2,000,000₮ хожсон саятан бол 9606-3210,

3000₮-ийн картаар цэнэглээд 3,000,000₮ хожсон саятан бол 9080-0080,

5000₮-ийн картаар цэнэглээд 5,000,000₮ хожсон саятан бол 9148-6886

дугаартай хэрэглэгчид байлаа.

Харин 1.4-нөөс 1.14-ний өдрийн 12 цаг хүртэлх хугацаанд хийсэн хамгийн өндөр дүнтэй цэнэглэлтээ 1000% өсгөж авсан 1000 азтай хэрэглэгчийн аз авчирсан дугаарын сүүлийн 4 орон 6345 байв. 1000% нэгж хожсон хэрэглэгчдийн 1000% нэгж тохирол дууссанаас 1 цагийн дотор эздэдээ бүрэн очиж, дугаарт нь мессеж илгээгдэнэ.

Саятангууд мөнгөн шагналаа СКАЙтел компаниас албан ёсоор холбогдсоны дараа хүрэлцэн ирж аваарай. 

Та өмнөх тохиролд оролцож амжаагүй бол яг одоо 1000₮, 2000₮, 3000₮, 5000₮-ийн картаар дансаа цэнэглээд 1.25-ны тохирлоор Саятан болоорой. Мөн 10000₮, 15000₮-ийн картаар цэнэглээд 2.05-ны тохирол хамрагдаж 10 сая, 15 саяыг хэтэвчлээрэй.

 

Аз таныг андахгүй! Цэнэглээд хожъё!