МАРГААШ СКАЙТЕЛИЙН 1004 ХЭРЭГЛЭГЧ АЗТАН БОЛНО

2017-01-13 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

 “1000 дахин үржүүлэгч” сугалаат урамшууллын эхний 1004 азтанг маргааш буюу 1-р сарын 14-ний 20.50 цагаас, Монгол HD телевизээр тодруулна.  

1,000,000₮, 2,000,000₮, 3,000,000₮, 5,000,000₮-ийн эзэд, мөн 1000 азтай хэрэглэгч 1000% нэгж хожно. Тодруулбал, хэрэглэгч таны цэнэглэсэн 1000₮, 2000₮, 3000₮, 5000₮-ийн картууд 1 сая, 2 сая, 3 сая, 5 сая төгрөг болж 1000 дахин үржигдэнэ. Утасны дугаарын сүүлийн 4 орон нь сугалааны тохиролд таарсан 1000 хэрэглэгч 1.4-нөөс 1.14-ний 12 цаг хүртэлх хугацаанд цэнэглэсэн хамгийн өндөр дүнгээр тооцож 1000% нэгж авна. 1000% нэгж азтай одтой эздэдээ тохирол дууссанаас 1 цагийн дотор илгээгдэх болно. Саятангууд СКАЙтел компаниас холбогдсоны дагуу мөнгөн шагналаа СКАЙтел Плаза болон тухайн орон нутгийн салбар дээр очиж авна.

Та дансаа цэнэглээгүй байгаа бол амжиж 1000₮, 2000₮, 3000₮, 5000₮-ийн картаар цэнэглээд сугалааны тохиролд оролцож Саятан болоорой. Мөн 10000₮, 15000₮-ийн картаар цэнэглэснээр 2.05-ны тохиролд азаа сорьж 10 сая, 15 саяыг аваарай! Дан ганц цаасан карт бус, https://www.skytel.mn/shop/card линкээр хандан цахимаар цэнэглэлт хийн азаа үзэх боломж бас бий.

1-р сарын 14-ний 20.50 цагт тохирлын нэвтрүүлгийг Монгол HD телевизийн шууд эфирийн https://www.mongoltv.mn/live/ линкээр хүлээн авч үзэх боломжтой.