ЦААСНААС ЦАХИМ РУУ..... СУГАЛААТ УРАМШУУЛЛЫН 3 ДАХЬ ТОХИРОЛ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2016-12-23 Урамшуулал Мэдээ мэдээлэл

СКАЙтелийн цахим салбаруудад хандан төлбөр төлөлт болон цэнэглэлт хийн, сугалааны эрх цуглуулсан хэрэглэгчдийн дунд зарлагдсан 14 ХОНОГ ТУТАМД SAMSUNG GALAXY J1 ACE DUOS гар утас, 3000, 1000 нэгжийн урамшууллын 5 дахь буюу сүүлийн тохирол өнөөдөр амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тохирол 17:00 цагаас СКАЙтел компаний албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд явагдаж, СУПЕР шагнал болох Samsung GALAXY J1 ACE DUOS ухаалаг утасны эзнээр 96688842 дугаартай 1 хэрэглэгч, 3000 нэгжийн эзнээр 50 хэрэглэгч мөн 1000 нэгжийн эзнээр 100 хэрэглэгчдийг тодруулсан юм. СКАЙтелийн цахим салбаруудаар гүйлгээ хийснээр урамшуулалд хамрагдах боломж дараа төлбөрт, урьдчилсан төлбөрт бүх хэрэглэгчдэд нээлттэй тул та “ЦААСНААС ЦАХИМ РУУ...” сугалаат урамшууллын энэ оны сүүлийн тохиролоо амжилттай явуулж өндөрлөлөө.