ЯЛАГЧААР ТОДОРСОН ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧИД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2016-12-14 Урамшуулал Мэдээ мэдээлэл

СКАЙтел компаниас гэрээт борлуулагчдадаа зориулан зарлан явуулж буй болзолт уралдааны 2 дахь удаагийн шалгаруулалтын ялагчид өнөөдөр шагналаа гардан авлаа.

            Супер шагнал болох 5,000,000₮-ийн ялагч Увс аймгийн Өмнөговь сумын иргэн Ш.Цэрэндаш, I phone 7 гар утасны ялагч И.Мөнхцэцэг болон 300,000₮-ийн ялагчид болох Т.Шинэбаяр, Б.Цэенхүү, Б.Бүжинлхам, Ш.Болортуяа нар өнөөдөр СКАЙтел компаний төв байранд хүрэлцэн ирж, шагналаа гардан авч сэтгэгдлээ бидэнтэй хуваалцсан юм.

            Болзолт урамшууллын дараагийн шалгаруулалт 2017 оны 01-р сарын 05-нд 15:00 цагаас дахин шууд явагдаж ээлжит ялагчдаа урамшуулах болно. Гэрээт борлуулагч, скайдилерүүд та бүхэн дараачийн шалгаруулалтын ялагч болж 300,000₮-ийн 10 ялагч, Iphone 7 гар утасны эзэн мөн 10,000,000₮-ийн 3 ялагчдын нэг болохыг хүсвэл яг одооноос эхлэн картын багц худалдан авалт болон татан авалтаас хамаарсан болзолт уралдаанд оролцох эрхээ идэвхтэй цуглуулаарай.