СУПЕР АЗТАНУУД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2016-11-14 Урамшуулал Мэдээ мэдээлэл

Өнөөдөр СКАЙтел компаний төв байранд 1000 ДАХИН ҮРЖҮҮЛЭГЧ сугалаат урамшууллын 3 дахь тохирлын СУПЕР азтанууд хүрэлцэн ирж, шагналаа гардан авлаа.

Сугалааны 3 дахь тохирол өнгөрөгч Баасан гарагийн 19:50 минутаас МОНГОЛ HD телевизээр явагдаж бэлэн мөнгө хожих нийт 6 азтан, урамшуулалт хугацаанд цэнэглэсэн хамгийн өндөр дүнгээр бонус нэгж хожих 1000 азтанаа амжилттай тодруулсан юм.

СКАЙтел компаний хамт олон өнөөдөр 2,000,000₮-ийн азтанаар тодорсон П.Тэгшжаргал, 5,000,000₮-ийн азтан Г.Адилбиш болон СУПЕР шагнал болох 10,000,000₮-ийн азтан М.Бүрэнжаргал, 15,000,000₮-ийн азтан В.Алтанцэцэг нарыг хүлээн авч, шагналаа гардуулан баярын сэтгэгдлээс нь хуваалцлаа. 1,000,000₮ болон 3,000,000₮-ийн азтанууд өнөөдөр хараахан хүрэлцэн ирж чадаагүй тул бид тун удахгүй дахин холбогдож, шагнал гардуулсан тухай мэдээллээ хүргэх болно.

Харин урамшуулалт хугацаанд цэнэглэсэн хамгийн өндөр дүнгээр 100% бонус нэгж хожсон 1000 азтанд бид тохирол явагдсан өдөр бонус нэгжийг нь шилжүүллээ.

2016 оны 10-р сарын 10-наас 11-р сарын 11-нийг хүртэл СКАЙтелийн урьдчилсан төлбөрт хэрэглэгчдэд зориулан зарласан “1000 ДАХИН ҮРЖҮҮЛЭГЧ” сугалаат урамшууллын сүүлийн тохирол ийнхүү амжилттай өндөрлөж, нийт 3 удаагийн тохирлоор 1-5 сая төгрөгийн 12 азтан, 10-15 сая төгрөгийн 2 азтан болон урамшуулалт хугацаанд цэнэглэсэн хамгийн өндөр дүнгээр 100% бонус нэгжийн 3000 азтан тодруулсан байна. Бүх азтанууддаа дахин баяр хүргэж, цаашдын ажил, амьдралдаа ч энэ хэвээр аз хиймориор дүүрэн явахыг хүсэн ерөөе.