1000 ДАХИН ҮРЖҮҮЛЭГЧ 10 САЯ, 15 САЯ ТӨГРӨГИЙН СУПЕР АЗТАНУУД ТОДОРЛОО

2016-11-11 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

1000 ДАХИН ҮРЖҮҮЛЭГЧ” сугалаат урамшууллын СУПЕР азтан тодруулах 3 дахь удаагийн тохирол өнөөдөр 19:50 минутаас МОНГОЛ HD телевизээр амжилттай явагдаж өндөрлөлөө.

            Энэ удаагийн тохирлоор 1000₮-5000₮-ийн картаар цэнэглэсэн азтануудаас дараах 4 азтан цэнэглэсэн дүнгээ 1000 дахин үржүүлэн 1-5 сая төгрөгийг бэлнээр хожлоо.

            9144-4666 дугаартай хэрэглэгч 1,000,000₮

            9690-0000 дугаартай хэрэглэгч 2,000,000₮

            9626-0421 дугаартай хэрэглэгч 3,000,000₮

            9667-2257 дугаартай хэрэглэгч 5,000,000₮           

            Мөн СУПЕР шагналын эзнээр дараах 2 азтан тодорч, 10,000₮ болон 15,000₮-өөр цэнэглэсэн картын үнийн дүнгээ 1000 дахин үржүүлэн 10-15 сая төгрөгийг бэлнээр хожсон байна.

            9070-2770 дугаартай хэрэглэгч 10,000,000₮

            9636-6334 дугаартай хэрэглэгч 15,000,000₮

            Харин 9ххх-3268 гэсэн 4 орноор утасны дугаар нь төгссөн 1000 азтан урамшуулалт хугацаанд цэнэглэсэн хамгийн өндөр дүнгээрээ 100% бонус нэгжийн урамшуулал авахаар боллоо.

            2016 оны 10-р сарын 10-наас 11-р сарын 11-нийг хүртэл СКАЙтелийн урьдчилсан төлбөрт хэрэглэгчдэд зориулан зарласан “1000 ДАХИН ҮРЖҮҮЛЭГЧ” сугалаат урамшууллын сүүлийн тохирол ийнхүү амжилттай өндөрлөж, нийт 3 удаагийн тохирлоор 1-5 сая төгрөгийн 12 азтан, 10-15 сая төгрөгийн 2 азтан болон урамшуулалт хугацаанд цэнэглэсэн хамгийн өндөр дүнгээр 100% бонус нэгжийн 3000 азтан тодруулан үнэнч хэрэглэгчдэдээ бэлэг барилаа. Бүх азтанууддаа халуун баяр хүргэж, цаашдын ажил, амьдралдаа ч энэ хэвээр азын тэнгэртэй, одтой хийморьтой байхыг хүсэн ерөөе.