БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ЭХНИЙ ШАТНЫ ЯЛАГЧИД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2016-11-07 Урамшуулал Мэдээ мэдээлэл

СКАЙтел компани 2016 оны 10-р сарын 10-наас 12-р сарын 31-нийг дуустал гэрээт борлуулагчдадаа зориулан явуулж буй болзолт уралдааны эхний шалгаруулалтын ялагчдаа өнөөдөр хүлээн авч шагналаа гардууллаа.

            Эхний шатны шалгаруулалт 2016 оны 11-р сарын 04-ний өдөр компаний Фэйсбүүк хуудсаар явагдаж, нийт 13 ялагч тодруулсан юм. 5 сая төгрөгийн СУПЕР шагналын ялагчид болох В131269 болон 1610192 кодтой гэрээт борлуулагч,  Iphone 7 утасны ялагч 1609011 кодтой гэрээт борлуулагч болон 300,000₮-ийн ялагчид болох 1608015, 1506302 кодтой гэрээт борлуулагч, 91155920 дугаартай скайдилер нар өнөөдөр СКАЙтел компаний төв байранд хүрэлцэн ирж, шагналаа гардаж аван сэтгэгдлээсээ хуваалцлаа. Харин орон нутгаас тодорсон болон өнөөдөр хүрэлцэн ирж чадаагүй бусад ялагчидтайгаа бид удахгүй холбогдож, шагналаа гардуулсан тухай мэдээллээ үргэлжлүүлэн хүргэх болно.

            Болзолт урамшууллын дараагийн шалгаруулалт 12-р сарын 06-нд 15:00 цагаас компаний Фэйсбүүк хуудсаар шууд явагдаж, дахин 13 ялагчийг урамшуулах болно. СКАЙтел компаний гэрээт борлуулагч, скайдилерүүд та бүхэн картын багцын худалдан авалт болон татан авалтаас хамаарсан болзолт уралдаандаа идэвхтэй оролцож, дараачийн 5 сая төгрөг, Iphone 7 гар утас болон 300,000₮-ийн ялагч болоорой.

Болзолт уралдаан болон бусад урамшууллын тухай мэдээллийг компаний албан ёсны фэйсбүүк хуудсаас үзнэ үү. https://www.facebook.com/skytelofficial/