ГЭРЭЭТ БОРЛУУЛАГЧДЫН БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ЭХНИЙ ШАТНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

2016-11-04 Урамшуулал Мэдээ мэдээлэл

СКАЙтел компаниас бүх гэрээт борлуулагчдадаа зориулан зарлан явуулж буй болзолт уралдааны эхний удаагийн шалгаруулалт өнөөдөр 16:00 цагаас СКАЙтел компаний фэйсбүүк цахим хуудсаар шууд явагдаж, өндөрлөлөө.

                Энэхүү болзолт уралдаан 2016 оны 10-р сарын 10-наас он дуустал буюу 12-р сарын 31 хүртэл 3 үе шаттайгаар явагдах бөгөөд өнөөдрийн шалгаруулалтаар 10-р сарын 10-наас 10-р сарын 31-ний хооронд цуглуулсан болзолт урамшууллын эрхтэй бүх гэрээт борлуулагч, скайдилерүүдээс 300,000₮-ийн 10 ялагч, Iphone 7 гар утасны 1 ялагч мөн 5,000,000₮-ийн 2 ялагчийг тодруулсан юм.

 Супер шагнал болох 5,000,000₮-ийн ялагчаар B131269 болон 1610192 кодтой 2 гэрээт борлуулагч, Iphone 7 гар утасны ялагчаар 1609011 кодтой гэрээт борлуулагч шалгарсан  бол дараах 10 гэрээт борлуулагч 300,000₮-ийн эзэн боллоо.

                                                                B131110 кодтой гэрээт борлуулагч

                                                                1608015 кодтой гэрээт борлуулагч

                                                                В52001088 кодтой гэрээт борлуулагч

                                                                В132001 кодтой гэрээт борлуулагч

                                                                1506302 кодтой гэрээт борлуулагч

                                                                В52001108 кодтой гэрээт борлуулагч

                                                               91155920 дугаартай скайдилер

            96121281 дугаартай скайдилер

            91158554 дугаартай скайдилер

            96167496 дугаартай скайдилер

                СКАЙтелийн гэрээт борлуулагчдадаа зориулсан болзолт уралдааны эхний шалгаруулалт ийнхүү амжилттай явагдаж, нийт 13 ялагчийг тодрууллаа. Энэ өдөр од нь гийж, аз нь шовойсон нийт ялагчдадаа халуун баяр хүргэж, дараа дараагийн шалгаруулалтанд мөн азтай, хийморьтой байхыг хүсэн ерөөе.

                Болзолт урамшууллын дараагийн шалгаруулалт 12-р сарын 06-нд 15:00 цагаас дахин шууд явагдаж ээлжит ялагчдаа урамшуулах болно. Гэрээт борлуулагч, скайдилерүүд та бүхэн дараачийн шалгаруулалтын ялагч болж 300,000₮, Iphone 7 гар утас мөн 5,000,000₮-ийн эзэн болохыг хүсвэл яг одооноос эхлэн картын багц худалдан авалт болон татан авалтаас хамаарсан болзолт уралдаанд оролцох эрхээ идэвхтэй цуглуулаарай. Дараачийн ялагч та байх болтугай.