ОРОН НУТГИЙН АЗТАНУУД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2016-11-03 Урамшуулал Мэдээ мэдээлэл

СКАЙтел компани урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэдээ зориулан амжилттай явуулж буй “1000 дахин үржүүлэгч” сугалаат урамшууллынхаа эхний тохирлын хөдөө орон нутгаас тодорсон азтануудаа хүлээн авлаа.

Эхний тохирлын 5 сая төгрөгийн азтан болох Дорногов аймгийн Сайншанд сумын иргэн Э.Пүрэвмааг СКАЙтелийн Сайншанд дахь салбарт, 2 сая төгрөгийн азтан болох Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн Б.Доржсүрэнг Хөвсгөл дэх салбарын ажилтнууд хүлээн авч баяр хүргэн шагналаа гардуулсан юм.

 “1000 дахин үржүүлэгч” сугалаат урамшууллын 3 дахь буюу сүүлийн тохирол 11-р сарын 11-нд МОНГОЛ HD телевизээр явагдаж дараагийн азтануудаа тодруулна. Сүүлийн тохирлоор 10,000,000₮ болон 15,000,000₮ БЭЛНЭЭР хожих СУПЕР азтан тодрох тул хэрэглэгч та бүхэн энэ хугацаанд амжиж, 1000₮-15000₮-ийн картуудаар дансаа цэнэглэж, 1000 дахин үржүүлэгч дараагийн азтан болоорой.