2 ДАХЬ ТОХИРЛЫН АЗТАНУУД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2016-11-01 Урамшуулал Мэдээ мэдээлэл

СКАЙтел компани урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэдээ зориулсан “1000 дахин үржүүлэгч” сугалаат урамшууллын 2 дахь тохирлын азтануудаа өнөөдөр хүлээн авч, баяр хүргэн шагналаа гардууллаа.

Сугалааны 2 дахь тохирол өчигдөр буюу 2016 оны 10-р сарын 31-ний өдрийн Даваа гарагт 19:50 минутаас МОНГОЛ HD телевизээр явагдсан юм. Энэ удаагийн тохирлоор урьдчилсан төлбөрт үйлчилгээний 4 хэрэглэгчид урамшуулалт хугацаанд цэнэглэсэн картын дүнгээ 1000 дахин үржүүлэх аз тохион 1,000,000₮,  2,000,000₮,  3,000,000₮,  5,000,000₮-ийг БЭЛНЭЭР хожиж, мөн 1000 хэрэглэгч урамшуулалт хугацаанд цэнэглэсэн картын хамгийн өндөр дүнгээ 100% бонус нэгж болгон авах азтан боллоо.

1,000,000₮-ийн азтанаар тодорсон З.Эрдэнэчулуун, 2,000,000₮-ийн азтан И.Батсүрэн  болон 5,000,000₮-ийн азтанаар тодорсон Б.Мөнхтэмүүлэн нар өнөөдөр СКАЙтел компаний төв байранд хүрэлцэн ирж, шагналаа гардан авч, бидэнтэй сэтгэгдлээ хуваалцлаа.  Харин 3,000,000₮-ийн азтан маань орон нутгаас тодорсон тул бид тун удахгүй азтантайгаа холбогдож, шагнал гардуулсан тухай мэдээллээ хүргэх болно.

Урамшуулалт хугацаанд цэнэглэсэн хамгийн өндөр дүнгээр 100% бонус нэгж авах 1000 азтандаа бонус нэгжийг нь тохирол явагдсаны дараа шууд шилжүүлсэнд азтанууд маань тун баяртай байна.

“1000 дахин үржүүлэгч” сугалаат урамшууллын 3 дахь буюу сүүлийн тохирол 11-р сарын 11-нд МОНГОЛ HD телевизээр явагдаж дараагийн азтануудаа тодруулна. Сүүлийн тохирлоор 10,000,000₮ болон 15,000,000₮ БЭЛНЭЭР хожих СУПЕР азтан тодрох тул хэрэглэгч та бүхэн энэ хугацаанд амжиж, 1000₮-15000₮-ийн картуудаар дансаа цэнэглэж, 1000 дахин үржүүлэгч дараагийн азтан болоорой. Цэнэглэгч картын төрөл бүрээс САЯТАН тодорно. Таныг азын тэнгэр ивээг.