1000 ДАХИН ҮРЖҮҮЛЭГЧ СУГАЛААТ УРАМШУУЛЛЫН 2 ДАХЬ ТОХИРЛЫН АЗТАНУУД ТОДОРЛОО

2016-10-31 Урамшуулал Мэдээ мэдээлэл

СКАЙтелийн урьдчилсан төлбөрт бүх хэрэглэгч оролцох боломжтой “1000 дахин үржүүлэгч” сугалаат урамшууллын хоёр дахь тохирол өнөөдөр МОНГОЛ HD телевизээр 19:50 минутаас амжилттай явагдаж, азтануудаа тодрууллаа.

            Энэхүү тохирлоор цэнэглэсэн картын дүнгээ 1000 дахин үржүүлж БЭЛЭН МӨНГӨӨР авах болон урамшуулалт хугацаанд цэнэглэсэн хамгийн өндөр дүнтэй картаа 100% бонус болгон авах гэсэн 2 төрлөөр нийт 1004 хэрэглэгч азтан болсон байна.

10-р сарын 21-нээс 10-р сарын 31 хүртэл 1000₮-5000₮-ийн картаар дансаа цэнэглэсэн хэрэглэгчдээс дараах урьдчилсан төлбөрт дугааруудын эзэн 4 хэрэглэгч САЯТАН боллоо.

            9114-5766 дугаартай хэрэглэгч 1,000,000₮

            9663-2428 дугаартай хэрэглэгч 2,000,000₮

            9120-0877 дугаартай хэрэглэгч 3,000,000₮

            9188-2228 дугаартай хэрэглэгч 5,000,000₮

Мөн 9ххх-2083 гэсэн 4 орноор утасны дугаар нь төгссөн  урьдчилсан төлбөрт үйлчилгээний 1000 хэрэглэгч урамшуулалт хугацаанд цэнэглэсэн картуудын хамгийн өндөр дүнгээрээ 100% бонус нэгжийн АЗТАН боллоо.

САЯТАН болон бүх АЗТАНууддаа халуун баяр хүргэж, дараа, дараачийн тохирлуудад мөн азтай, хийморьтой байхыг хүсэн ерөөе.

            “1000 дахин үржүүлэгч” сугалааны сүүлийн буюу 3 дахь тохирол 11-р сарын 11-нд МОНГОЛ HD телевизээр 19:50 минутаас явагдаж, ээлжит азтануудаа тодруулах тул та энэ хугацаанд амжиж, 1000₮-15000₮-ийн картуудаар дансаа цэнэглэж, сугалааны эрхээ аваарай. Супер шагнал болох 10 сая, 15 сая төгрөгийг бэлнээр хожих азтануудын нэр энэ өдөр тодорно. Картын төрөл бүрээс САЯТАН тодруулах учраас та олон удаа цэнэглэж, азтан болох магадлалаа улам өндөрсгөх боломжтой. ЦЭНЭГЛЭЭД 1000 дахин үржүүлж, БЭЛЭН МӨНГӨ хожоорой. Таныг азын тэнгэр ивээг.