АЗТАНУУД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2016-10-25 Урамшуулал Мэдээ мэдээлэл

СКАЙтел компани урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэдээ зориулсан “1000 дахин үржүүлэгч” сугалаат урамшууллын эхний тохирлын азтануудаа өнөөдөр хүлээн авч, баяр хүргэн шагналаа гардууллаа.

Сугалааны эхний тохирол өнгөрөгч Баасан гарагт буюу 2016 оны 10-р сарын 21-ний өдөр 19:50 минутаас МОНГОЛ HD телевизээр явагдаж, 4 хэрэглэгч урамшуулалт хугацаанд цэнэглэсэн картын дүнгээ 1000 дахин үржүүлэн 1,000,000₮,  2,000,000₮,  3,000,000₮,  5,000,000₮-ийг БЭЛНЭЭР хожсон бол 1000 хэрэглэгч урамшуулалт хугацаанд цэнэглэсэн картын хамгийн өндөр дүнгээ 100% бонус нэгж болгон авах азтан болсон юм.

1,000,000₮-ийн азтанаар тодорсон Б.Батрагчаа болон 3,000,000₮-ийн азтанаар тодорсон Б.Дуламсүрэн нар өнөөдөр СКАЙтел компаний төв байранд хүрэлцэн ирж, шагналаа гардан авч, баярын сэтгэгдлээ хуваалцлаа. Харин 2,000,000₮ болон 5,000,000₮-ийн азтанууд орон нутгаас тодорсон тул бид тун удахгүй азтануудтайгаа холбогдож, шагнал гардуулсан тухай мэдээллээ хүргэх болно.

Урамшуулалт хугацаанд цэнэглэсэн хамгийн өндөр дүнгээр 100% бонус нэгж авах 1000 азтан маань тухайн өдрөө бонус нэгжээ дансандаа шууд хүлээж авсандаа тун сэтгэл хангалуун байгаа юм.

“1000 дахин үржүүлэгч” сугалаат урамшууллын 2 дахь тохирол 10-р сарын 31-нд МОНГОЛ HD телевизээр явагдаж ээлжит азтануудаа тодруулах тул хэрэглэгч та бүхэн энэ хугацаанд амжиж, 1000₮-15000₮-ийн картуудаар дансаа цэнэглэж, 1000 дахин үржүүлэгч дараагийн азтан болоорой. Таныг азын тэнгэр ивээг.