“1000 ДАХИН ҮРЖҮҮЛЭГЧ” СУГАЛААТ УРАМШУУЛАЛ ЭХЭЛЛЭЭ

2016-10-10 Урамшуулал Мэдээ мэдээлэл

Скайтелийн урьдчилсан төлбөрт хэрэглэгчдэдээ зориулан 11-р сарын 11 хүртэл 1000₮, 2000₮, 3000₮, 5000₮ болон 10,000₮, 15,000₮-ийн картуудаар дансаа цэнэглээд цэнэглэсэн дүнгээ 1000 ДАХИН үржүүлж, БЭЛЭН МӨНГӨӨР хожих мөн 1000 азтан урамшуулалт хугацаанд цэнэглэсэн хамгийн өндөр дүнгээ 100% БОНУС НЭГЖ болгон авах сугалаат урамшуулал зарлаж байна.  

СУГАЛААТ УРАМШУУЛАЛД ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?

10/10-11/10-ны өдрүүдэд 1,000₮-15,000₮ үнийн дүнтэй картаар цэнэглээд сугалаат урамшуулалд оролцох эрхээ аваарай. Та 1,000₮-5,000₮ картаар цэнэглэсэн бол цэнэглэсэн өдрөөсөө хамаараад 11 хоног тутамд 10/21, 10/31, 11/11-ний тохиролд азаа үзэх боломжтой. Харин 10/10-11/10-ны хугацаанд 10,000₮ болон 15,000₮-ийн картаар хамгийн багадаа 1 удаа цэнэглээд 11/11-ний тохиролд 10,000,000₮  болон 15,000,000₮ хожих азтан болоорой.

СУГАЛААТ УРАМШУУЛАЛД ХАМААРАХ ЦЭНЭГЛЭГЧ КАРТУУД

10-р сарын 21, 31 болон 11-р сарын 11-ний өдрүүдэд нийт 3 удаагийн тохирол явагдах ба цэнэглэгч картын ТӨРӨЛ БҮРЭЭС 1 азтан тодруулна. Олон удаа цэнэглэх бүрт таны сугалааны эрх нэмэгдэж, АЗТАН болох магадлал өндөрсөнө. 11 сарын 11-ны өдрийн тохирлоор 10,000,000₮ болон 15,000,000₮ -ийн супер азтанг тодруулах болно. Мөн тохирол бүрт 1000 азтан урамшуулалт хугацаанд цэнэглэлт хийсэн хамгийн өндөр дүнгээр 100% бонус нэгж авах боломжтой.

*Сугалааны тохирол МОНГОЛ ТВ сувгаар явагдана.

                Хэрэглэгч та бүхэн “1000 ДАХИН ҮРЖҮҮЛЭГЧ” сугалаат урамшуулалдаа идэвхтэй оролцож, 100% бонус нэгжийн АЗТАН болон САЯТАН болоорой. Таныг азын тэнгэр ивээх болтугай.