ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХОНОГ 5 ЖИЛ ХҮРТЭЛ СУНГАГДАХ БОЛОМЖТОЙ

2016-09-21 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

СКАЙтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид дансаа цэнэглэж, эсвэл нэмэлт үйлчилгээ идэвхжүүлэн үйлчилгээний хоногоо сунгадаг. Тэгвэл 2016 оны 9-р сарын 21-ний өдрөөс эхлэн үйлчилгээний хоног хамгийн ихдээ 5 хүртэлх жилээр сунгагддаг боллоо.

Хэрвээ хэрэглэгч таны үйлчилгээний хоног 5 жилээс бага бол нэгжээр цэнэглэлт хийх, нэмэлт үйлчилгээ идэвхжүүлэх бүрд тухайн үйлчилгээний хугацаагаар нэмж сунгагдана. Харин үйлчилгээний хоног нь 5 жилээс хэтэрсэн тохиолдолд нэмж сунгагдахгүй гэсэн үг.

Одоо 5 жилээс дээш хугацаатай хэрэглэгчдийн хувьд үйлчилгээний хоногт өөрчлөлт орохгүй хэвээр ашиглагдана.