ДАРАА ТӨЛБӨРТ ХЭРЭГЛЭГЧ ТӨЛБӨР ТӨЛӨЛТӨӨСӨӨ EPOINT ОНОО ЦУГЛУУЛДАГ БОЛЛОО

2016-09-08 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

СКАЙтелийн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та Монголын анхны бүрэн барааны eMart хайпермаркетаас үнэнч хэрэглэгчдэдээ зориулан гаргасан худалдан авалт хийх бүртээ оноо хуримтлуулан дараачийн худалдан авалтандаа хөнгөлөлт эдлэх ePoint картыг онцгой эрхтэйгээр ашиглах боломжтой боллоо.

ePoint картыг авснаар таны сар бүрийн төлбөр төлөлтийн 100₮ тутамд 1 оноо хуримтлагдах ба 1 оноо нь 1₮-тэй тэнцүү зарчмаар зарцуулагдах юм. Жишээлбэл, та 100,000₮-ийн төлбөр төлөх бүрт таны дансанд 1,000 оноо буюу 1,000₮ хуримтлагдаж, eMart хайпермаркетаар үйлчлүүлэхдээ болон утасны төлбөр төлөхдөө энэхүү хуримтлуулсан оноогоо ашиглаж болно.

            СКАЙтел компани болон Монголын анхны бүрэн барааны eMart хайпермаркет хамтран гаргасан үнэнч хэрэглэгчийг дэмжих онооны систем бүхий ePoint гишүүнчлэлийн картаа авч, тогтмол хөнгөлөлт эдлээрэй.

Санамж: Зөвхөн СКАЙтелийн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч төлбөр төлөлт болон eMart-аас хийсэн худалдан авалтын аль алинаас ePoint оноо цуглуулж, мөн аль алинд нь оноогоо зарцуулж, хөнгөлөлт эдлэх боломжтой.