“ӨНГӨЛӨГ” ХЭРЭГЛЭГЧДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХОНОГ  1-4 ЖИЛЭЭР СУНГАГДАНА

2016-09-02 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

“ӨНГӨЛӨГ” ХЭРЭГЛЭГЧДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХОНОГ

 1-4 ЖИЛЭЭР СУНГАГДАНА

            Яриа, дата хэрэглээний онцлогтоо тохируулан сонголтоо хийх боломжтой, илүү шинэлэг, уян хатан нөхцөлтэй урьдчилсан төлбөрт ӨНГӨЛӨГ 2.0 үйлчилгээг сонгосон хэрэглэгчдэдээ талархлаа илэрхийлэн СКАЙтел компаниас үйлчилгээний хоногийг 1-4 жилээр сунгаж байна.

            Тухайн хэрэглэгч ӨНГӨЛӨГ үйлчилгээнд шилжихийн өмнө 1 жил хүртэлх үйлчилгээний хоногтой байсан бол 1 жилээр, 1-2 жил хүртэл хугацаатай байсан бол 2 жилээр, 2-3 жил хүртэл байсан бол 3 жилээр харин 4 буюу түүнээс дээш жил байсан хэрэглэгчдийн хувьд 4 жилээр сунгана гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь ӨНГӨЛӨГ үйлчилгээнд шилжихэд цэнэглэгч картын нөхцөлийн дагуу танагдсан үйлчилгээний хоногийг 1-4 жилийн хугацаагаар сунгалаа. Та 211 дугаарт залгаж үйлчилгээний хоногоо шалгаарай.

ӨНГӨЛӨГ үйлчилгээг ашиглаж буй танд дахин талархлаа илэрхийлье!