СКАЙТЕЛ КОМПАНИ Д.ОТГОНДАЛАЙГИЙН ҮҮРЭН ХОЛБООНЫ 4 ЖИЛИЙН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХААР БОЛЛОО

2016-08-29 Онцлох Үйлчилгээ Мэдээ мэдээлэл

СКАЙТЕЛ КОМПАНИ Д.ОТГОНДАЛАЙГИЙН ҮҮРЭН ХОЛБООНЫ 4 ЖИЛИЙН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХААР БОЛЛОО

МҮОХ-ны албан ёсны түнш, олимпийн баг тамирчдыг дэмжигч, Монголын 100% хөрөнгө оруулалттай СКАЙтел компани Рио 2016 олимпийн ХҮРЭЛ медальт Доржнямбуугийн Отгондалайд хүндэтгэл үзүүлэн хүлээн авч, компанийнхаа гарын бэлгээр урмын мялаалга өргөлөө.

Даян дэлхийн эв нэгдлийн их наадам Рио 2016 зуны олимпийн боксыг 60 кг-ийн төрөлд хүч үзэн, эх орондоо хүрэл медаль авчирч, монголчууд биднийхээ магнай тэнийлгэсэн, одтой хийморьтой аавын хүү Д.Отгондалайгаараа бид бахархахгүй байхын аргагүй. Иймд СКАЙтел компани Д.Отгондалайгийнхаа хүч хөдөлмөр, баатарлаг гавьяаг үнэлэн, Риогоос Токио 2020 олимп хүртэл буюу 4 жилийн хугацаанд үүрэн холбоо, дата интернетийнх хэрэгцээг хангахаар дараа төлбөрт МОНГОЛдоо 70000 багцын үйлчилгээг ашиглах эрхтэй Алтан дугаар, сүүлийн үеийн, өндөр үзүүлэлт бүхий Samsung Galaxy S7 загварын ухаалаг утсаар мялаалаа. Мөн түүний дасгалжуулагч, ОУХМ Б.Эрдэнэбаярыг МОНГОЛдоо 40000 багцын үйлчилгээний 1 жилийн эрхтэй үнэ цэнэтэй дугаар, ухаалаг утсаар урамшууллаа. Шагнал гардуулах үеэр СКАЙтелийн азтай хэрэглэгчид олимпийн хүрэл медальтантайгаа зургаа татуулж амжсандаа баяртай байлаа.

Олимпимзийг хөгжүүлэх үйлсийг нийгмийн хариуцлагынхаа тэргүүн чиглэл, эрхэм зорилгод тодорхойлон ажилладаг СКАЙтел компани Рио-2016 олимпийг дэмжин МҮОНТ-ийн олимпийн шууд дамжуулалт болон МҮОХ-ны албан ёсны түншээр хамтран ажиллаж буй. 

Энэхүү эрхэм зорилгоо биелүүлэхийн төлөө Олимпийн Өнгөлөг картыг худалдаанд гаргасан бөгөөд тус картын үнийн дүнгийн 5%-ийг Рио 2016 олимпод эх орныхоо нэрийг алдрын индэрт дуурсгахаар хөлс хүчээ урсган, сэтгэл зүрхээ дайчилж буй монгол тамирчдадаа хандивлаж байгаа юм.

 

ОЛИМПИЙГ ӨНГӨЛСӨН МОНГОЛ ТАМИРЧИН ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ!