СПОРТЫН САРЫН УРАМШУУЛАЛД ХАМРАГДААРАЙ

2016-08-17 Урамшуулал Мэдээ мэдээлэл

Хүн төрөлхтний эв нэгдлийн их баяр цэнгэл зуны олимпийн 31-р наадам дуулиан, шуугианаар дүүрэн ид дундаа явагдаж байх мөчид буюу өнгөрөгч Бямба гарагт дэлхий даяар хамгийн их үзэгчтэй, хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй гэгддэг Английн Премьер лигийн улирлын шинэ тоглолтууд эхэлснээр баяр дээр баяр нэмж, дэлхий даяар сэтгэл донслуулсан, баяр гунигтай спортын гал халуун уур амьсгалт өдрүүд ар араасаа үргэлжилж байна. Энэ цаг мөчийг тохиолдуулан СКАЙмедиа гуравласан үйлчилгээний шинэ хэрэглэгчдэд спортын сарын онцгой урамшууллыг зарлалаа.

Та 08-р сарын 31-ний дотор СКАЙмедиа гуравласан үйлчилгээний шинэ хэрэглэгч болсноор дэлхийн шилдэг спортын контентүүдийг шууд дамжуулан хүргэх SPS all спорт сувгийн багц болон танай гэр бүлийг кино ертөнцөөр аялуулах HBO кино сувгийн багцыг тус тус 1 сар үнэгүй үзэж, мөн Hi-Fi Music үйлчилгээг 1 сар ашиглах урамшуулалтай СКАЙтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ дугаарыг одоо барьж буй дугаартайгаа ижилсүүлэн авах боломжтой. Түүнчлэн Видео санд спортын болон энтертайнмент төрлийн 50 контент бүхий “Олимп багц” цэс шинээр нэмэгдсэн тул та спортын тэмцээн, уралдаанаа хүлээх зуураа дуртай контентоо хүссэнээрээ үнэгүй үзээрэй.