04 03/2024
СКАЙтел компани үүрэн болон суурин бүх сүлжээнд сэтгэл амар, хүссэнээрээ ярих, бүх сүлжээнд хязгааргүй мессеж бичих, хамгийн их дата эрхтэй МОНГОЛдоо үйлчилгээг 2016 оны 2-р сарын 1-нд нэвтрүүлснээр дараа төлбөрт үйлчилгээний шинэ үеийг эхлүүлж, хэрэглэгчдийн талархлыг хүртсээр байна. Мөн өнгөрсөн 6 сарын хугацаанд СКАЙтелийн хуучин дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид МОНГОЛдоо багц руу идэвхтэй шилжиж байна. Илүү хэмнэлттэй, илүү таатай нөхцөлтэй энэхүү үйлчилгээнд бүх дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдээ хамруулах үүднээс 2016 оны 9-р сарын 1-нээс эхлэн СКАЙтелийн дараа төлбөрт үйлчилгээ нь
МОНГОЛдоо 10,000₮
МОНГОЛдоо 20,000₮
МОНГОЛдоо 40,000₮
МОНГОЛдоо 70,000₮
МОНГОЛдоо 100,000₮
гэсэн 5 сонголт бүхий багцтай болох ба одоогийн VIP, Business class, Nice, Open багцын хэрэглэгчдийн суурь хураамжийг үндэслэн МОНГОЛдоо үйлчилгээний харгалзах багцуудад дүйцүүлэн шилжүүлэхийг мэдэгдэж байна.
Хэрэглэгч та 8-р сарын 31-ний дотор www.skytel.mn вэб хуудсаар болон үйлчилгээний салбаруудад хандан МОНГОЛдоо үйлчилгээний багцуудаас хэрэгцээндээ нийцүүлэн сонгоод захиалгаа өгч шилжсэнээр 9-р сарыг дуустал сүлжээндээ хязгааргүй ярьж, Hi-Fi Music үйлчилгээг төлбөргүй ашиглах урамшуулалд хамрагдах боломжтой.
Та МОНГОЛдоо үйлчилгээний 5 багцаас өөрт хамгийн тохиромжтойд нь шилжихийн тулд www.skytel.mn вэб хуудсанд хэрэглэгчийн эрхээрээ нэвтэрч ороод “Миний хэрэглээ” цэснээс сар тутмын хэрэглээгээ хянаж, сонголтоо хийгээрэй.
МОНГОЛдоо багцад шилжсэнээр дараах давуу талуудтай:
Санамж:
МОНГОЛдоо үйлчилгээний тухай дэлгэрэнгүйг - https://www.skytel.mn/p/postpaid
04 03/2024
01 02/2024
16 01/2024