ОЛИМПИЙН ӨНГӨЛӨГ КАРТУУД ХУДАЛДААНД ГАРЛАА

2016-08-01 Урамшуулал Мэдээ мэдээлэл

ОЛИМПИЙН ӨНГӨЛӨГ КАРТУУД ХУДАЛДААНД ГАРЛАА

Эх дэлхийн эв нэгдлийн их цэнгэл зуны олимпийн 31-р наадам Бразилийн Рио Де Жанейро хотноо зохиогдохоор дэлхий даяар хөл хөгжөөнтэй өдрүүд өрнөсөөр байна. Энэ өрнүүн үед Монголын Үндэсний Олимпийн хороо, МҮОНТ-ийн олимпийн шууд дамжуулалтын албан ёсны түнш СКАЙтел компани олимпод тусгайлан зориулсан Өнгөлөг картуудаа худалдаанд гаргалаа.

Олимпод зориулсан тусгай дизайнтай Өнгөлөг карт

Олимпийн Өнгөлөг 2000₮, 5000₮, 10000₮, 15000₮-ийн картуудаар дансаа цэнэглэснээр таны үйлчилгээний эрх Риогоос Токиогийн олимп хүртэл 4 жилээр сунгагдах учир үйлчилгээний эрхтээ санаа амар байж дугаараа байнга ашиглах боломж бүрдэж байгаа юм. Бас нэгэн чухал зүйл гэвэл Олимпийн Өнгөлөг картын үнийн дүнгийн 5% Олимпизмийг хөгжүүлэхэд бүрэн зориулагдах учир дансаа цэнэглэснээр та монголын баг тамирчдаа дэмжиж, эх орныхоо нэрийг алдрын индэрт дуурсгахаар хөлс хүчээ урсган, сэтгэл зүрхээ дайчилж буй тэдэнд хандив өргөж байгаа явдал юм.

Карт ӨНГӨЛӨГ дата ӨНГӨЛӨГ яриа
2,000₮ 1000₮/3 хоног + 1GB+FB 1000₮/2 хоног + 20 минут
5,000₮ 2500₮/15 хоног + 1GB FB 2500₮/5 хоног + 50 минут
10,000₮ 5000₮/30 хоног + 1GB FB 5000₮/15 хоног + 100 минут
15,000₮ 5000₮/45 хоног + 1GB FB 5000₮/30 хоног + 150 минут

Бусад урьдчилсан төлбөрт болон дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид Олимпийн картуудаар дансаа цэнэглэн, төлбөрөө төлөх боломжтой. 

Шинэ хэрэглэгчийн үйлчилгээний эрх 4 жил

СКАЙтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч болсноор та мөн л “Рио 2016” олимпоос “Токио 2020” олимп хүртэл дугаараа санаа амар ашиглаарай. СКАЙтелийн шинэ хэрэглэгч бүр Hi-Fi Music хөгжмийн стрийминг үйлчилгээг ашиглах 1GB дата эрхийн урамшуулалтайг нэмж дуулгая. Монголын цаг цагийн шилдэг хамтлаг дуучдын 12000 гаруй дууг бөмбөрцгийн хаанаас ч сонсох боломжтой үйлчилгээ бол Hi-Fi Music гэдгийг хэрэглэгч та бүхэн мэднэ.

Үйлчилгээний төрөл Дугаарын төрөл Дугаарын үнэ Нэгж Урамшуулал
Урьдчилсан төлбөрт Энгийн дугаар 5000₮ 2000 Hi-Fi Music үйлчилгээний 1GB дата эрх
Азын дугаар 10.000₮ 5000
Дараа төлбөрт Энгийн дугаар 10.000₮ -
Азын дугаар 60.000₮ -

*Үйлчилгээний 4 жилийн хугацаанд гаднаас дуудлага, мессеж хүлээн авах эрх нээлттэй байна. Та сар бүр дугаараа идэвхтэй ашиглаж, өөрөөр хэлбэл, ярих, мессеж бичих, интернет ашиглах зэргээр хэрэглээ хийсэн байх ёстой юм. Хэрэв шинэ дугаараа огт ашиглаагүй тохиолдолд жилийн эцэст үйлчилгээ хаагдан дугаар устахыг анхаараарай.

Яагаад олимпизмийг дэмжих ёстой вэ?
Олимпод зориулсан урамшуулал 2016 оны 8 сарын 31 дуустал үргэлжлэх болно.

Олимпийн наадмын үнэ цэнэ ялах ялагдахдаа бус өөрийнх нь үзэл санаанд оршдог. Олимпизм бол хүн төрөлхтний найрамдал эвлэрэл, итгэл үнэмшил, хамтын ажиллагаа, сайн харилцааны үндэс, нөхөрсгөөр өрсөлдөх, цаашилбал, хүнлэг энэрэнгүй байх хүний эрхийн төлөө тэмцэл юм. Энэ үзэл санааг ОУОХ-г санаачлан байгуулагч, Францын нэрт нийгмийн зүтгэлтэн П.Кубертин 1912 онд бичсэн “Спортын дуулал”-даа уран яруу илэрхийлсэн байдаг. Тухайлбал,

“Аяа спорт! Энх амгалан буюу чи

Улс түмний хоорондын сайн санаа

Эв эеийн сайхан харилцаа тогтооном чи

Эвсэл нийцэл буюу чи

Нэгдмэлийг хүсэгч хүн ардыг

Элгэн дотно болгоном чи” хэмээх энэхүү бадгаас ухаарч болох юм.

Монголын тамирчид Риогийн дэвжээнд хийморьтой байж, дээлийнх нь захыг мушгин цэнхэр дэлгэцээр ширтэн суугаа ард олныхоо магнайг тэнийлгэн, сэтгэлийг нь баяр бахдалаар дүүргэхийг хүсэн ерөөе!

МОНГОЛЧУУД ОЛИМПИЙГ ӨНГӨЛНӨ...