СКАЙтелийн шинэ салбар Имарт хайпермаркетэд

2016-07-27 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

СКАЙтелийн шинэ салбар Имарт хайпермаркетэд

7-р сарын 28-ны өдөр нээлтээ хийх Монголын анхны бүрэн барааны Имарт хайпермаркетэд СКАЙтелийн үйлчилгээний салбар нээгдэж байгааг дуулгахад таатай байна. Тус салбараар үйлчлүүлсэн Дараа төлбөрт үйлчилгээний эхний 50 хэрэглэгч, мөн урьдчилсан төлбөрт үйлчилгээний эхний 100 хэрэглэгч сүлжээндээ үнэгүй ярих 247 үйлчилгээний 1 сарын эрхийг 50% хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. Хэрэглэгч та бүхэн Монголын анхны бүрэн барааны Имарт хайпермаркетаар зочлон хэрэгцээтэй бүхнээ нэг дороос аваарай.