Төв Цэнгэлдэх Хүрээлэн, Хүй долоон худагт СКАЙтелийн хэрэглэгчид ОНЛАЙН байна

2016-07-08 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Төв Цэнгэлдэх Хүрээлэн, Хүй долоон худагт СКАЙтелийн хэрэглэгчид ОНЛАЙН байна

 

Улаанбаатар хотын эрхэм хэрэглэгчдэдээ наадмаар байнга онлайн байх боломжийг бүрдүүлэн, интернет үнэгүй ашиглах бүсийг бий болголоо. СКАЙтелийн хэрэглэгч та бүхэн Төв Цэнгэлдэх хүрээлэнд зочлохдоо SKYmedia Wi-Fi сүлжээг сонгож гар утасны дугаараа бүртгүүлэн нэвтрээд интернетэд холбогдоорой.


Мөн хүлэг морьдын барианы зурвас Хүй долоон худагт хүрэлцэн ирсэн СКАЙтелийн хэрэглэгчид Facebook-ийг үнэгүй ашиглана. Хүй долоон худагт хэрэглэгч та гар утасныхаа 3G сүлжээг асаахад таны утсанд Facebook үнэгүй ашиглах бүсэд нэвтэрсэн талаар мессеж ирэх ба үүний дараагаар дата төлбөргүй ашиглах боломжтой.

Хэрэглэгч та бүхэн сайхан наадаарай.