ТӨРИЙН ХҮНДЭТ ШАГНАЛ ХҮРТСЭН ЗАХИРЛУУДДАА БАЯР ХҮРГЭЕ

2016-07-08 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

ТӨРИЙН ХҮНДЭТ ШАГНАЛ ХҮРТСЭН ЗАХИРЛУУДДАА БАЯР ХҮРГЭЕ

Улсын Их баяр Наадамтай тохиол нэгдэн, манай компанийн ЧУТ-ийн захирал Б.Болормаа Төрийн дээд шагнал болох "Хөдөлмөрийн гавьяаны улаан туг"-ийн одон, ЗХНА-ны захирал Н.Тэгшжаргал Хөдөлмөрийн яамны Хүний нөөцийн Шилдэг удирдлагад олгодог "Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан" цол тэмдгээр тус тус энгэрээ мялаалгасан баяртай, бахархууштай үйл явдал өнөөдөр “Тэнгэрийн Холбоочин” бидэнд тохиож байна.

Компанийнхаа үнэт зүйлс, эрхэм, хэтийн зорилгыг биелүүлэхийн төлөө, өөдлөн дэвжих сайхан ирээдүйн төлөө сэтгэл зүрх, хичээл зүтгэл, эрдэм мэдлэг, хүсэл тэмүүллээ зориулан, биднийхээ хүндэтгэн дуурайх “Үлгэр жишээч Тэнгэрийн холбоочин” болж, ажил үйлсээрээ Түүчээлэн ажилладаг та хоёртоо баяр хүргэе!

Ундармал их ажлын амжилтыг хамт олноос нь хүсэн ерөөе!