ОЛИМПИЙГ ӨНГӨЛЬЕ

2016-06-23 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

“ОЛИМПИЙГ ӨНГӨЛЬЕ”

СКАЙтел Групп нь мэдээлэл технологийн салбарын тэргүүлэгч, Үндэсний компанийн хувьд Олимпизмийг дэмжиж,  бүх нийтийн эрүүл мэндийн хөгжилд чиглэсэн дотоодын болон олон улсын уралдаан тэмцээнүүдэд томоохон хөрөнгө оруулалтууд хийн, хувь нэмрээ оруулж ирсэн билээ.

Бид 2012 онд Монголын Үндэсний Олимпийн Хорооны Алтан түнш болж, Лондонгийн олимпид оролцсон тамирчдаа дэмжиж “Амжилтын буухиа” хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн.

Энэ жил ч мөн Олимпизмийг дэмжих үйлст бизнесийн салбарын байгууллагуудаа үлгэрлэн түүчээлж,  “Рио-2016” зуны олимпийн наадмыг шууд дамжуулах МҮОНТВ-ийн Алтан түншээр ажиллаж эхлээд байгаа. Түүнчлэн МҮОХ-той Олимпизмийг дэмжих хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, “РИО 2016” Зуны Олимпид амжилт гарган медальт байрт шалгарсан бүх тамирчиддаа 9000 серийн алтан дугаар, МОНГОЛдоо дараа төлбөрт үйлчилгээг 4 жил ашиглах эрх, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт ухаалаг гар утасны дээжийн хамт олгохоор болсоноо мэдэгдэж байгаадаа туйлын баяртай байна.

СКАЙтел Групп “Рио 2016” олимпийн наадамд зориулан “Олимпийг өнгөлье”  уриатай, тусгай цэнэглэгч картуудаа худалдаанд гаргана. Уг картын худалдан авалтын үнийн дүнгээс Олимпизмийг дэмжин эх орноо төлөөлөн дэлхийн дэвжээнд хүч сорьж буй монголын баг тамирчдад бүрэн зориулагдах болно.

ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОХ ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!