“HI-FI MUSIC”-ИЙН iOS ХУВИЛБАР БЭЛЭН БОЛЛОО

2016-06-20 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

“HI-FI MUSIC”-ИЙН iOS ХУВИЛБАР БЭЛЭН БОЛЛОО

“Hi-Fi Music” хөгжмийн стрийминг үйлчилгээний iOS үйлдлийн системтэй гар утсанд зориулсан аппликэйшн бэлэн боллоо.

СКАЙтел групп, Хай-Фай Медиа Групптэй хамтран албан ёсны эрхтэй 12’000 гаруй дууны сантай Монголын анхны хөгжмийн стрийминг үйлчилгээг олон улсын жишгийн дагуу амжилттай нэвтрүүлээд удаагүй байгаа билээ.

Бүх операторын хэрэглэгчид ашиглах боломжтой энэхүү үйлчилгээ нь мянга мянган хэрэглэгчдийн хүлээлтийг давж, сэтгэл ханамж өндөр байгааг илэрхийлэхэд таатай байна.

СКАЙтелийн хэрэглэгчид дугаараа бүртгүүлээд, 1 сар ашиглах ЭРХийг  үнэ төлбөргүй авах урамшуулалтай.Hi-Fi Music-ийн iOS аппликэйшн татах холбоос: https://itunes.apple.com/us/app/id1072043276

Хөгжимтэй үргэлж хамт СКАЙтел...