ОНЛАЙН САЛБАРААС ДАТА КАРТ ХУДАЛДАН АВАХАД 3% ХӨНГӨЛӨЛТТЭЙ

2016-06-17 Урамшуулал Мэдээ мэдээлэл

ОНЛАЙН САЛБАРААС ДАТА КАРТ ХУДАЛДАН АВАХАД 3% ХӨНГӨЛӨЛТТЭЙ

СКАЙтелийн NEX 3.75G болон SkyNet модемоор интернет ашигладаг хэрэглэгчид 2016 оны 9-р сарын 30-ныг дуустал www.skytel.mn вэб сайт болон андройд, iOS үйлдлийн системтэй гар утсанд зориулсан SKYtel аппликэйшнд хандан 3% хөнгөлөлттэй үнээр дата карт худалдан авах боломжтой боллоо.

Худалдан авалтынхаа НӨАТ-ын урамшуулал, сугалаатай баримтаа вэб сайт дээрх захиалгын түүх хэсгээс аваарай.   

Өдгөө төлбөр тооцоог цаасаар хийх нь үлэг гүрвэлийн үеийн явдал гэж егөөдөх болсон. Цахим үйлчилгээг ашиглаж хэвшсэнээр цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаад зогсохгүй, цаасны хэрэглээг бууруулан, байгаль орчинд ээлээ өгнө. Цаг хугацааг бид алт мөнгөөр үл хэмжин, амьдралынхаа үнэт зүйлсийн тэргүүнд эгнүүлдэг. Онлайнаар худалдан авалт хийхийн хамгийн чухал нь цаг заваа гарздахгүй, цаашлаад олон арван хэмнэлт гаргах учигтай*.

СКАЙтелийн онлайн салбарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл:https://www.skytel.mn/p/skytel-app

*Учиг-Монгол хэлэнд олон салаа утга илэрхийлэх бөгөөд энд “хэрэг явдлын үндэс сурвалж” гэсэн утгыг ашигласан болно.