ХЭРЭГЛЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР ӨНГӨЛӨГ ДАТА ҮЙЛЧИЛГЭЭ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2016-06-08 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдийнхээ дата хэрэглээнд нийцүүлэн, илүү хэмнэлттэй үнэтэй, урьдчилсан төлбөрт Өнгөлөг Дата үйлчилгээг бид нэвтрүүлсэн.

СКАЙтел компани үнэнч хэрэглэгчдээ хүндэтгэн, хүсэл сонирхолд нь үндэслэж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа хийсний дүнд Өнгөлөг үйлчилгээний нөхцөлийг 2016 оны 6-р сарын 9-нөөс эхлэн өөрчиллөө.

Өнгөлөг дата үйлчилгээний картуудын үйлчилгээний хоног нэмэгдэхийн сацуу сүлжээндээ хязгааргүй ярих 247 үйлчилгээг ашиглах боломжтой боллоо. Өнгөлөг дата үйлчилгээний 2000₮-өөс дээш дүнтэй бүх карт 1GB-ээс 15GB дата эрх, мөн Facebook хязгааргүй ашиглах, сүлжээндээ мессеж хязгааргүй бичих давуу талтай.  

Өнгөлөг Дата үйлчилгээний шинэчлэгдсэн нөхцөл

КАРТ ХОНОГ НЭГЖ ӨНГӨЛӨГ ДАТА МЕССЕЖ
2000₮ 3 1’000 1024 MB + Facebook free Сүлжээндээ
мессеж
хязгааргүй
3000₮ 5 2’000 1024 MB + Facebook free
5000₮ 15 2’500 1024 MB + Facebook free
10’000₮ 30 5’000 1024 MB + Facebook free
15’000₮ 45 5’000 1024 MB + Facebook free

 

Бүтээгдэхүүн үйлчилгээний шинэчлэл, сайжруулалт бүрт СКАЙтелийн хэрэглэгчид илүү давуу боломжуудыг хүртэж, үр ашгийг мэдэрч чаддаг. Энэ удаад ч мөн Өнгөлөг үйлчилгээний Өнгөлөг хэрэглэгч байснаар та цахим хэрэглээндээ санаа амар байж, датаг MB-н алхмаар, хуучин үнээс 90% хөнгөлөлттэй үнээр буюу 1MB=6₮-өөр (1GB=6,144₮) ашиглана.

2016 оны 8-р сарын 31 дуустал үйлчилгээ хооронд хураамжгүйгээр шилжих боломжтойг мэдэгдэхэд таатай байна.

Өнгөлөг Датад нэгдэцгээе!

Өнгөлөг үйлчилгээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД -ээс аваарай.