ОНЛАЙН САЛБАР ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2016-06-07 Мэдээ мэдээлэл Урамшуулал

ОНЛАЙН САЛБАР ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Эрхэм СКАЙтелийн хэрэглэгч та бүхэн интернетийн сүлжээнд холбогдсон компьютероос www.skytel.mn сайтад хандах, эсвэл ухаалаг гар утасны SKYtel аппликэйшнээр дамжуулан СКАЙтелийн бүтээгдэхүүн үйлчилгээг өөрийн цаг заваа хэмнэн, түргэн шуурхай, илүү хялбар авах боломжтой боллоо.

  • Яриа, мессеж болон дата хэрэглээгээ харах, хянах
  • Тухайн сарын болон өмнөх сарын төлбөрийн мэдээллээ харах
  • Өөрийн болон бусад хэрэглэгчийн төлбөр төлөх
  • Нэгжийн болон дата картаар дансаа цэнэглэх
  • Нэмэлт үйлчилгээ идэвхжүүлэх, цуцлах
  • Мессеж роуминг идэвхжүүлэх, цуцлах
  • Шинэ дугаар захиалах
  • Гар утас захиалах, худалдан авах
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ урамшууллын талаар мэдээлэл авах
  • Улаанбаатар хот болон орон нутаг дахь үйлчилгээний төв, гэрээт салбаруудын байршил, холбоо барих мэдээлэл авна уу.

Хэрэглэгч та www.skytel.mn вэбсайт болон Андройд, IOS үйлдлийн системтэй гар утасны аппликейшнээр дамжуулан онлайн салбараар үйлчлүүлэхэд урамшууллаар дараах хөнгөлөлтийг авна.

  • Дараа төлбөрт бүх хэрэглэгчид төлбөрөө төлөхөд 5% хөнгөлөлттэй.
  • Бүх төрлийн нэгжийн, болон дата карт худалдан авахад 3% хөнгөлөлттэй

Урамшууллын хугацаа 2016/09/30-нийг дуустал үргэлжилнэ.

Монгол орны хамгийн өндөр хурдны, өргөн зурвасын хөдөлгөөнт интернетийн сүлжээ бүхий 21 аймаг, 330 орчим сум суурин дахь СКАЙтелийн хэрэглэгчид  www.skytel.mn вэбсайт болон СКАЙтел аппликэйшн руу хандахад дата төлбөр бодогдохгүй.