НАЙЗУУД АА УРЬЖ БАЙНА

2016-05-31 Онцлох Үйлчилгээ Мэдээ мэдээлэл

Өхөөрдөм үрсийн баясгалантай инээдэнд хорвоо дэлхий баясан цэнгэсэн, үлэмж ачит ээжийн бүүвэйнд буурал дэлхий уяран хайлсан нарлаг зуны энэ гоёхон - Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг Монголын үзэсгэлэнт ээжүүд, энхрий үрсдээ хүргэн мэндчилье.

Жаргалаар бялхсан энэ өдөр алаг үрс, эрх жаахан дүү нараа яаж баярлуулахаа та шийдсэн үү?

СКАЙтел групп Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хамтран хүүхдүүх та нартаа зориулан маш олон сюрпризийг барихаар бэлдээд байна.

Та бүхэн 6 сарын 1-ний 10:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэн дээр хүрэлцэн ирж нисэх онгоцны загварын үзүүлэх тоглолт oculus VR төхөөрөмж дээр тоглох гэх мэт олон сонирхолтой зүйлүүдийг үзээрэй.

Бидний гэрэлт ирээдүй болсон бяцхан үрсийн маань нүдэнд нь хайр гэрэлтэж, нүүрэнд нь инээмсэглэл тодорч, өдөр болгон ӨНГӨЛӨГ  байхыг хүсье.