ӨДӨР БҮР ГАР УТАС ХОЖИХ ӨНГӨЛӨГ СУГАЛААТ УРАМШУУЛАЛ

2016-05-31 Мэдээ мэдээлэл Урамшуулал

СКАЙтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээ шинэчлэгдэж карт бүр Өнгөлөг Дата, Яриа үйлчилгээний сонголттой болоод удаагүй байгаа билээ. Тэгвэл урьдчилсан төлбөрт ӨНГӨЛӨГ үйлчилгээний болон дараа төлбөрт МОНГОЛдоо үйлчилгээний хэрэглэгч та бүхэндээ зориулж өдөр бүр ухаалаг гар утасны азтан тодрох сугалаат урамшууллыг зарлаж байна.

Сугалаат урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?

Урьдчилсан төлбөрт ӨНГӨЛӨГ үйлчилгээний хэрэглэгч болоод, мөн цэнэглэгч картуудаар дансаа цэнэглээд, харин дараа төлбөрт МОНГОЛдоо үйлчилгээний хэрэглэгчид төлбөр төлөлтөөсөө сугалааны эрх цуглуулан ӨНГӨЛӨГ АЗТАН сугалаат урамшуулалд хамрагдах боломжтой.

Хэрэв та өдөрт 1 болон түүнээс дээш сугалааны эрхтэй болсон бол 1000₮, 3000₮, 5000₮-ийн цэнэглэгч карт тус бүрийн 100 азтаны нэг болох боломжтой. Өдөрт 3 болон түүнээс дээш сугалааны эрх авсан бол Samsung Galaxy J3 гар утасны азтан, мөн 7 хоногт 5-аас дээш эрхтэй болсон бол Samsung Galaxy S7 Edge гар утас хожих алтан боломжит сугалаат урамшуулалд оролцох юм.

Сугалааны тохирол өдөр бүр 15:00 цагаас явагдах ба шууд дамжуулалтыг СКАЙтелийн Фэйсбүүк хуудас-наас үзэх боломжтой. Та сугалааны эрхээ шалгах, мөн азтан болсон эсэхээ эндээс үзнэ үү.

Санамж:

  • Урьдчилсан төлбөрт ӨНГӨЛӨГ үйлчилгээний хэрэглэгчдийн цуглуулсан оноо маргааш өдрийн азтан тодрох хүртэл хүчинтэй ба 7 хоногт цуглуулсан оноогоороо Samsung Galaxy S7 edge гар утасны сугалаанд оролцох боломжтой.

  • Дараа төлбөрт МОНГОЛдоо үйлчилгээний хэрэглэгчид 5000₮-ийн төлбөр төлөлт тутамд 1 сугалааны эрх цуглуулж 7 хоног бүр тодруулах Samsung Galaxy S7 edge гар утасны сугалаанд оролцох боломжтой.

 

ӨНГӨЛӨГ үйлчилгээнд нэгдэж ӨДӨР БҮР Samsung гар утасны азтан болохыг ерөөе.