Энгийн, ойлгомжтой Өнгөлөг Дата үйлчилгээг санал болгож байна

2016-05-26 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Харилцаа холбооны хэрэглээ хувьсан өөрчлөгдсөнөөс дата үйлчилгээ нь нэмэлт үйлчилгээний төрөлд ангилагддаг байснаа больж, үүрэн холбооны Үндсэн үйлчилгээ болсон. Тиймээс бид хэрэглэхэд тун энгийн, хямд үнэтэй, мөн хязгааргүй эрхүүдтэй, олон шинэ боломжийг нэгтгэсэн, таны хэрэгцээнд яв цав нийцэх Өнгөлөг Дата үйлчилгээг урьдчилсан төлбөрт хэрэглэгчдэдээ зориулан нэвтрүүллээ.

Ухаалаг утастай хүн бүрийн гол хэрэглээ нь дата бөгөөд бүхий л аппликэйшний дата тооцоолуур нь МВ болон GB-аар илэрхийлэгддэг тул КВ нэгжид шилжүүлэн тооцоолоход төөрөлдөж, байнга ойлгомжгүй байдал үүсдэг. Тиймээс хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад үндэслэж, дата хэрэглээг МВ-ын алхамд шилжүүлэн, илүү хэмнэлттэй үнээр, энгийн ойлгомжтой нөхцөлөөр дата ашиглах боломжийг СКАЙтел компани анхлан бий болгосон.

2016 оны 5 сарын 31ий өдрөөс эхлэн дата болон контент багцын нэмэлт үйлчилгээнүүдийг хаан, датаг үндсэн үйлчилгээ болгож байна. Ингэснээр дата ашиглахын тулд нэмэлтээр багц идэвхжүүлэх шаардлагагүй болох тул хэрэглэгч та бүхэн Өнгөлөг Дата үйлчилгээг сонгон ашиглаарай.

Өнгөлөг Дата үйлчилгээний үнэ цэнэ:

Хязгааргүй эрхүүд

Сүлжээндээ мессеж хязгааргүй бичих эрхээс гадна цэнэглэгч картын төрлөөс хамааран фэйсбүүк хязгааргүй ашиглах эрхтэй тул та байнга онлайн байж чадна.

Хямд үнэ

Та Өнгөлөг Дата үйлчилгээнд шилжсэнээр 90% хөнгөлөлттэй үнээр буюу 1 мегабайт датаг 6₮-өөр ашиглах сайхан боломж нээгдэнэ.

Энгийн ойлгомжтой байдал

  • Хэрэглэгч таны хэрэгцээ шаардлагад үндэслэж, дата тооцоолуурыг килобайт (КВ)-аас мегабайт (МВ)-ын шинэ алхамд шилжүүлсэн тул дата хэрэглээгээ тооцоолох гэж толгой гашилгах шаардлагагүй болсон.
  • Дата багц идэвхжүүлэхийн тулд олон төрлийн тусгай дугаар, түлхүүр үг чээжлэх шаардлагагүй. Та Data гэсэн утгыг 333 дугаарт мессежээр илгээгээд л Өнгөлөг Дата үйлчилгээнд шилжин ашиглах болно.

Өнгөлөг Дата хэрэглэгчийн анхаарах зүйлс:

  • Одоо таны идэвхжүүлчихсэн байгаа дата багц хугацаа нь дуустал хүчинтэй байх учир санаа амар хэрэглээрэй.
  • Дата багц идэвхжүүлчихсэн байгаа хэрэглэгчид Өнгөлөг Дата үйлчилгээ рүү шилжихэд үлдэгдэл дата нь устахгүй, хамт шилжинэ. Харин контент багц буюу facebook, social, news, video багцууд цуцлагдахыг анхаарна уу.
  • Нэг удаагийн интернет хандалтаар та 325KB дата зарцуулахад систем 1MB гэж тооцон 6 төгрөгөөр тарифжуулж боддогийг анхаараарай.

Өнгөлөг Дата үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://www.skytel.mn/p/prepaid линкээр хандан авна уу.

Жич: Модем хэрэглэгчид дата багцуудыг цаашид хэвээр ашиглана.

Багцууд

Үнэ

Хугацаа

Хамрах үйлчилгээ

1GB

10,000₮

30 хоног

Nex
Skynet

2GB

13,000₮

30 хоног

3GB

15,000₮

30 хоног

5GB

20,000₮

30 хоног

10GB

30,000₮

60 хоног

20GB

50,000₮

90 хоног