ВИДЕО САНД “МАРЧААХАЙ” БАГЦ НЭМЭГДЛЭЭ

2016-05-25 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Та бидний балчирхан жаахан үрс өөрсдийн хэмжээнд үзэж, харж, сонссон зүйлсээсээ мэдлэг олж аван түүгээр дамжуулан төлөвшин хүмүүждэг билээ. Тиймдээ ч техник технологи шинжлэх ухаан өндөр хурдацтай хөгжиж байгаа өнөө үед эцэг эхчүүд та бүхэн хүүхэд багачууддаа орчин үеийн танин мэдэхүйн мэдлэг олгох, зөв төлөвшил хүмүүжил олгох гэж хэрэндээ л санаа тавин бүхнээ зориулж байгаа энэ цаг үед “Марчаахай” багц хамгийн зөв сонголт байх болно.

СКАЙмедиа үйлчилгээ үзүүлдэг ах эгч нар нь хөөрхөн бяцхан үзэгчдэдээ зориулан хүүхдийн танин мэдэхүйн “Марчаахай” багцыг шинээр бэлэг болгон барьж байна.

Марчаахай” багц нь 2-8 насны хүүхдүүдэд дуу шүлэг, үлгэр, богино хэмжээний зохиомжоор дамжуулан танин мэдэхүйн мэдлэг олгож, зөв хүн болон төлөвшихөд нь туслах зорилготой хүүхдийн хүүхэлдэйн анимэйшн контент юм.

Энэхүү хүүхдийн контентийг СКАЙмедиа видео сангийн Марчаахай багц цэснээс 5-р сарыг дуустал хүссэнээрээ үнэ төлбөргүй үзээрэй. “Марчаахай багц нь 25 контенттой эхлэх ба долоо хоног бүрийн Баасан гарагт 3 шинэ контент нэмэгдэх зарчмаар үргэлжилнэ.

Жич: 6-р сараас эхлэн “Марчаахай” багцыг сарын турш 4000₮-р үзэх ба энэ хураамж нь хэрэглэгчийн сар бүрийн үйлчилгээний хураамж дээр нэмэгдэнэ.