Монголын анхны хөгжмийн стрийминг үйлчилгээ Hi-Fi Music нээлтээ хийлээ

2016-05-20 Онцлох Үйлчилгээ Мэдээ мэдээлэл

Монголын анхны хөгжмийн стрийминг үйлчилгээ Hi-Fi Music нээлтээ хийлээ

СКАЙтел групп хөгжмийн салбарт тэргүүлэгч Хай-Фай Медиа Групптэй хамтран албан ёсны эрхтэй 12’000 гаруй дууны сантай Монголын анхны хөгжмийн стрийминг үйлчилгээ Hi-Fi Music-ийг нэвтрүүллээ. Бүх операторын хэрэглэгчид ашиглах боломжтой.

Дэлхий даяар хөгжмийн стрийминг үйлчилгээ нь хэрэглээний шинэ хэв маяг хэдийнээ болоод байгаа бөгөөд хөгжмийн салбарт томоохон шинэчлэлийг авч ирээд байна. Hi-Fi Music хөгжмийн стрийминг нь сар бүр тогтмол төлбөр төлөөд албан ёсны эрхтэйгээр, онлайн болон оффлайн орчинд баялаг дууны сангаас дуртай дуу хөгжмөө зогсолтгүйгээр сонсох зэрэг олон боломжтой үйлчилгээ юм.

  • Албан ёсны эрхтэй дуу хөгжмийг сонсох
  • Дуртай дуугаа онлайн орчинд зогсолтгүйгээр сонсох
  • Шинэ дуу хөгжмийг хамгийн түрүүнд сонсох
  • Хөгжмийн урсгалаа сонгоод сонсох
  • Интернетгүй горимд дуртай дуугаа хадгалах
  • 320kbps чанартай дугаралтаар сонсох
  • Hi-Fi радиог шууд сонсох
  • Хөгжим судлаачдын санал болгох жагсаалтыг сонсох

СКАЙтелийн хэрэглэгчид дугаараа бүртгүүлээд 1 сар ашиглах ЭРХ-ийг  үнэ төлбөргүй авах урамшуулалтай.

Hi-Fi Music-ийг ашиглах дэлгэрэнгүй зааврыг https://www.skytel.mn/p/streaming-service  авна уу.

Хөгжимтэй үргэлж хамт СКАЙтел...