04 03/2024
СКАЙтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээ шинэчлэгдэж Өнгөлөг карт бүр Дата, Яриа үйлчилгээний сонголттой боллоо. Та ярианы хэрэглээ ихтэй бол Өнгөлөг Яриа үйлчилгээ, харин цахим хэрэглээ ахиутай бол Өнгөлөг Дата үйлчилгээ таны хэрэгцээнд бүрэн нийцнэ.
ӨНГӨЛӨГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАВУУ ЧАНАР
Шинэчлэгдсэн урьдчилсан төлбөрт үйлчилгээний 1000₮-90000₮-ийн цэнэглэгч картууд бүгд хоногтой бас нэгжтэй, сүлжээндээ мессеж хязгааргүй байна. Өнгөлөг Дата үйлчилгээг сонговол 1GB-15GB хүртэл дата, мөн цэнэглэгч картын төрлөөс хамаараад Фэйсбүүк эрхтэй. Харин Өнгөлөг Яриа үйлчилгээг сонговол СКАЙтелийн сүлжээнд хязгааргүй ярих, бусад үүрэн, суурин сүлжээнд 20-900 минут ярих эрх үүснэ.
ҮНЭ ТАРИФ
Өнгөлөг ДАТА үйлчилгээний датаны тариф 1 мегабайт(MB)=6₮, ярианы тариф 1 минут=60₮, мессеж өөрийн сүлжээнд хязгааргүй буюу 0₮, бусад сүлжээнд 20₮ байна.
Өнгөлөг ЯРИА үйлчилгээний өөрийн сүлжээний яриа хязгааргүй буюу 0₮, бусад сүлжээнд 1 минут=30₮, датаны тариф 1MB=10₮, мессеж өөрийн сүлжээнд хязгааргүй, бусад сүлжээнд 20₮ байна.
ӨНГӨЛӨГ ҮЙЛЧИЛГЭЭНД ХЭРХЭН ШИЛЖИХ ВЭ?
Өнгөлөг Яриа үйлчилгээнд шилжихдээ 333 дугаарт Call (C) түлхүүр үгийг, Өнгөлөг Дата үйлчилгээнд шилжихдээ Data (D) түлхүүр үгийг мессежээр илгээнэ. Үйлчилгээ хооронд 1000₮-ийн хураамжтайгаар, сард хамгийн ихдээ 4 удаа шилжих боломжтой бөгөөд сонгосон нэг үйлчилгээг багадаа 7 хоног ашигласан байх хэрэгтэй.
АНХААРУУШТАЙ ЗҮЙЛС
Таны үйлчилгээний хугацаа 30-аас дээш хоногтой тохиолдолд Өнгөлөг үйлчилгээнд шилжихэд 30 хоног болж танагдахыг сайтар анхаараарай.
247 /сүлжээндээ хязгааргүй ярих/ болон дата багцын үйлчилгээний эрхтэй хэрэглэгч Өнгөлөг үйлчилгээг сонгоход эрх нь хэвээр шилжих ба урамшууллын бонус нэгж, мөн Лояалти оноо, оноогоор авсан үйлчилгээний эрхүүд цуцлагдахыг анхаарна уу.
Сурталчилгааны болон зохисгүй хэрэглээнээс сэргийлэх зорилгоор сүлжээндээ 1 өдөрт бичих мессежийн тоо 150 байна.
Өнгөлөг үйлчилгээнээс хуучин нөхцөлд шилжихэд яриа, дата эрх хасагдаж, үйлчилгээний хоног болон нэгж хэвээр шилжинэ.
Хэрвээ та СКАЙтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч болохоор шийдсэн бол одоогийн нөхцөл болон Өнгөлөг үйлчилгээний алийг нь ч сонгох боломжтой ба одоогийн урьдчилсан төлбөрт хэрэглэгчид шилжих хүсэлт илгээгээгүй бол нөхцөл хэвээр ашиглагдана.
Дараа төлбөрт үйлчилгээ, байгууллагад зориулсан үйлчилгээний хэрэглэгч бол Өнгөлөг үйлчилгээнд шилжих боломжгүй юм.
Өнгөлөг үйлчилгээний үлдэгдэл эрхийг шалгахдаа:
*212# гэж залгах эсвэл 212 дугаарт U гэсэн мессеж илгээнэ.
04 03/2024
01 02/2024
16 01/2024